Спорт


АРАВТ: Казахстаны баг тамирчид уралдааны хоёрдугаар шатаа дуусгалаа

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Алсын зайн морин марш гурван хоногийн хугацаанд амжилттай явагдсан бол өнөөдрөөс ойрын зайн холимог буухиа эхэллээ. Сугалаа ёсоор Казахстаны баг тамирчид ойрын зайн холимог буухиаг эхлүүлж, уралдааны хоёрдугаар шатаа дуугсав. Холимог буухиагаар баг тамирчид явганаар 3,1 км, морьтойгоор 4,1 км замыг туулсан бөгөөд энэ явцдаа маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгаварыг амжилттай гүйцэтгэсэн юм.

Уралдааны төгсгөлийн даалгавраа биелүүлсэн баг тамирчдын сэтгэгдлээс хуваалцахад "Монгол Улсад болж байгаа морьтон цэргүүдийн уралдаанд оролцсондоо маш их баяртай байна. Монгол морь гайхамшигтай сайхан юм. Маш их хүчтэй. Маш их тэвчээртэй. Эзэндээ маш их хайртай юм байна гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрлээ. Монгол Улсад хайртай" гэцгээж байсан юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.