Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 940 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 583 нь Улаанбаатарт, 356 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 9 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 13 915 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 6155-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 291 иргэний бие нэн хүнд байна.
Сэтгэгдэл