Дэлхий


Оросын Пермь мужийн Березники хот газрын гүн рүү шингэж байна

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Эхний зураг 2007 онд кадастрын зурагт бүртгэгдэв.




Нүхний гүн 15 метр түүний хажууд хотын барилга байгууламж байв  Гэтэл нэг жилийн дараахи 2008 оны зурагт нүх 100 метр гүн болж хотын байгууламж, айлын орон сууц бүгд газрын гүнд шингэн орсон байна. Метаны хийгээр дүүрсэн газрын гүний уурхайн дээр хотын энгийн иргэд байшин барьж ажиллаж амьдрахаар Березникаг зорин ирсээр байв.




Гэтэл одоогоос 40 жилийн өмнө айлын орон сууц, сургууль болон метроны байгууламж газар хөдлөлтөнд нурж тэдгээр асар том нүхэн ангалд шингэсэн мэдээлэл олны айдсыг төрүүлэв.
Гудамжны нэг талд амьдрал, нөгөө талд нь аймшигтай хоосон байшингууд үргэлжилж байна.
Эдгээр нь өнөөгийн Березники хотын бодит байдал юм. 
Березники бол Пермийн нутгийн хоёр дахь том хот бөгөөд томоохон аж үйлдвэрийн төв юм. Хотын эдийн засгийн гол орлого нь химийн үйлдвэрлэл, тухайлбал бордоо, титан, сод үйлдвэрлэхээс бүрдэнэ. Гэхдээ хотын хөгжилд хүчтэй түлхэц өгсөн ч одоо энэ хот бодит байдал дээр там мэт газрын гүн лүү уусан алга болж байгаа билээ.




Березники хот одоо 145,000 орчим хүн амтай байгаа бөгөөд сүүлийн 30 жилийн хугацаанд дөрөвний нэгээр буурчээ. Энэ нь эдийн засгийн зогсонги байдал, экологийн аймшигт сүйрэл, байгаль орчинтой зуй бус харьцсан бүтэлгүйтэлтэй холбоотой. Алдаа дутагдал нь дүрслэлийн утгаараа биш, харин шууд утгаараа аажмаар газрын гүн лүү орж байгаа юм.  Хотын төвд суурин хорооллууд хоосон байна.
Кали болон магнийн давсыг эрчимтэй олборлосноос үүдэн хотын үндсэн нутаг дэвсгэр дотор аварга хөндийүүд үүсч эхэлжээ. 1986 онд хотын аюулгүй байдлын албанд ажиллаж байсан Чехова хэмээх эмэгтэй, хотоос хол хэсэг зайд том нүх үүсч буйг ажигласан ч ямар ч ноцтой дүгнэлт хийгээгүй байна.
1990-ээд онд таван бал хүртэлх хүчтэй газар хөдлөлт хотыг доргиож эхлэв. Хотын зарим хэсэгт газар хэдэн метрээр живж, байшингууд ан цаваар бүрхэгдсэн байв. Мөн 2000-аад оны дунд үеэс эхлэн хот даяар шуугиан үүсч эхлэв.




Ачааны хоёр машин газрын гүнд унаж жолооч нар амь эрсдэв. Одоо Березники тэдний амьдралаар амьдарч, хөгжиж байна. Хотын захад калийн үйлдвэр барьж, цэцэрлэгт хүрээлэн, талбайг тохижуулж, шинэ орон сууцны хороолол барьж байна. Хотын төвд нүүлгэн шилжүүлсэн, нураагүй байгаа байшингийн бүхэл бүтэн хэсэг байдаг ч орон гэргүй болсон иргэдэд нөхөн төлбөр олгогдох асуудал дээд шүүх хүртэл явсан ч хэн ч хариуцлага хүлээгээгүй өнөөдрийг хүрч байна. Газрын нөөцийг олборлогч Уралкама компани нь 2000 оноос хойш олборлож байгаа бидний өмнөх компанид хариуцлага оногдох ёстой хэмээн мэдэгдэж байна.


СайханУул






Холбоотой мэдээлэл


Их ойг үндэслэгч буюу Forest man
Их ойг үндэслэгч буюу Forest man
1 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.