182 хүний амь аварсан Х.Мөнхбатад гурван өрөө байр өглөө

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбат “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан билээ. Тэгвэл Xөвсгөл аймгийн онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад  орон нутгийнх нь удирдлагууд гурван  ѳрѳѳ орон сууц ѳглѳѳ.


Тэрээр Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь насыг аварч, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Х.Мөнхбатыг өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амийг аварсан зүтгэлийг нь аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс ѳндрѳѳр үнэлж гурвөн өрөө байрны түлхүүрийг  аймгийн Засаг дарга Л.Ганболд  гардуулан өглөө.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 2 өдөр []


Тэгмээр дээ. Юун Оюунболд аварга, цаашаа зүгээр. Бөхчүүдэд цол өгч байхаар ийм хүмүүстээ өгдөл, ядаж доорхи улсуудаа шахаж шаардаад шаламгай ажиллаж мэдэх юм даа


Зочин    3 долоо хоног, 3 өдөр []


Сайн байна.


Зочин    3 долоо хоног, 5 өдөр [202.126.88.182]


яг зөв


Зочин    4 долоо хоног [202.179.27.197]


Баяр хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.