LIVE


Өмнөговь аймгийн малчид Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлэхээ мэдэгдлээ

1 сар TIMES.MN

Өмнөгөвь аймгийн иргэд   ард түмний эрх ашиг хөндөгдсөн , Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдсөн хэрэгт Ерөнхий сайд оролцохгүй ,тэдний талд байж чадахгүй байна гэсэн байр суурьтай байна.

  

   2010 онд Өмнөгөвь аймгийн Гурван Тэс сумын ИТХ-аас Тос Тосон Бумбын нурууг  орон нутгийн тусгай хамгаалалтад авах  тогтоол гарч ,2014 оны 4 сарын 25 өдөр Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.Ингээд  уг тогтоолыг  Байгаль Орчны Яам болон  Ашигт малтмалын газарт хүргүүлж энэхүү шийдвэр одоог хүртэл хүчинтэй хэвээр байгааг хурлын эхэнд хэллээ. Улмаар 2016 оны 4 сарын 14 өдөр Улсын тусгай хамгаалалтад авсан.

Говьд үлдсэн сүүлчийн цөөхөн баянбүрд, ирвэс, аргаль тэргүүтэй ховор ан амьтдын өлгий, малчдын амжиргааны гол бэлчээр нутаг Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын Тост уул, Тосонбумбын нуруу орчмын газрыг 2016 оны 4 сарын 14 өдөр Улсын тусгай хамгаалалтад авсан.  Гэтэл 2017 ны 3 сарын 15 өдөр нийт 889,000 га газрыг 730,000 га болгон багасгажээ. Энэхүү   159,000 га газрын 43,000 га газар нь гишүүн Б.Чойжилсүрэнгийн компанийх .  Харин Өмнөгөвь аймгийн ИТХ  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “”Сауд гоби коал транс” компани хууль бусаар энэхүү талбайг Улсын тусгай хамгаалалтаас гаргуулсан гэж үзэж байгаа аж. Хуулинд ижил төстөй ордыг гишүүн Б.Чойжилсүрэнд өгөөд ,Тос тосон бумбыг хамгаалалтад авч болно гэсэн заалт байдаг ба ИТХ-оос үүнийг хэрэгжүүлэх хүсэлтийг Засгийн Газарт 2010 оноос хойш хүргүүлсээр байгаа юм байна.    Тэд “”Сауд гоби коал транс” компани хууль зөрчсөн болохыг батлах үндэслэлүүдийг  олон нийтэд үзүүлсэн ба Монгол улс хуультай орон гэдгийг сануулан хэлсэн юм.Үүнд дараах зөрчилүүдийг хамруулав :

1.      Сауд гоби коал транс” компанид ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон. Үүнийг байгалийн баялгийг хууль бусаар олборлосон гэж үзэж байна.

2.     Уг компаний байгал орчны нарийвчилсан үнэлгээ батлагдаагүй байхад  олборлолт хийж эхэлсэн.

3.    Мөн  Ашигт малтмалын тухай хуулийн 40.2 дахь заалтыг зөрчсөн.

   

  Тус   компани нүүрс ухаж, экспортлож эхэлсэн нь байгал сүйдэж, гол ус  ширгэн, цөлжилт, тоосжилтын үндэс болж байгаа юм.  Эрх мэдэлтнүүдийн хууль бус ажиллагаанаас болж хүн амьдрах нөхцөлгүй болохдоо тулсан Өмнөгөвь аймгийн иргэд  , малаа хариулах бэлчээр нутаггүй болсон малчид гишүүний эрхээ буруугаар ашигласан нэгний төлөө амьжиргаагаа таслуулахад хүрээд байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.