2019,7-Р Сар,25


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Спорт


Ш.Баттулга: Тооцоолол сайн байхгүй бол Мянга бяртай байгаад нэмэргүй спорт бол “Пара Пауэлифтинг”

1 сар TIMES.MN

Пара Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 07 сарын 11-с 07 сарын  21-ний өдрүүдэд Казакстан улсын Нур-Султан хотод зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд нийт 77 орны 2700 тамирчид хүчээ сорин оролцжээ.

Тус манай улсаас 2 тамирчин, 1 дасгалжуулагчийн хамт оролцсоноос:

-80кг жинд Г.Ган-Эрдэнэ 38 орны тамирчдаас  28 дугаар байр эзэлсэн

-107кг жинд МУГТ Э.Содномпилжээ 20 орны 22 тамирчдаас алтан медаль хүртэж түрүүлэн дэлхийн аварга болсон. Мөн өөрийн эзэмшдэг дэлхийн дэлхийн рекордыг 247 кг болгож шинэчлэн тогтоосон амжилтыг тус тус үзүүллээ. 

Өнөөдөр буюу 2019 оны 07 сарын 25-ны өдөр Спортын төв ордонд Пара Пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дасгалжуулагч Ш.Баттулга болон шүүгч, менежир Б.Энхбаяр нар тус тэмцээний талаар мэдээллээ.

Эхний захиалгаар 22 тамирчнаас хамгийн хүндийг буюу 247 кг захиалсан Э.Содномпилжээ бэлтгэл дээрээ дээд тал нь 260кг-ийг өргөж байсан хэмээн ярьлаа.

Тус тэмцээн нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд Олинпын дараагаар ордог том тэмцээн юм.  .

МУГТ Э.Содномпилжээ нь 43кг-д шахдаг байсан ч  Азийн АШТ-д 44кг шахан 1кг ахиулсан өсөлт гаргасан юм. Тамирчидын хувьд өндөр зэрэглэлийн бэлтгэлтэй, нэг жингийн тамирчид байсан бөгөөд халаалт, бэлтгэлээс авхуулаад өрсөлдөөнтэй маш сайхан тэмцээн болж өнгөрлөө.

Мөн -80кг жинд хүчээ үзсэн Г.Ган-Эрдэнэ нь МУГТ Э.Содномпилжээгийн шавь юм.

Дашрамд хэлэхэд Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц даргад болон Биеийн тамирийн ерөнхий хороонд санхүү эдийн засаг болон, бэртэл гэмтэл гээд бүх л зүйл дээр тусалж дэмждэгт баярлаж талархдагаа илэрхийлсэн юм.

Х.Анужин




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


Энэ залууд л төр шагнал урамшууллаа сайн өгөх хэрэгтэй. Бэрхшээлийг даван туулж, тууштай байж амжилтанд хүрэхийн үлгэр жишээг залуу үед үзүүлж байгаа хүн.