Спорт


Х.Баянмөнх: Хайнцах нь байтугай хазайхгүй арав түрүүлсэн дээ

1 сар TIMES.MN

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга,  ХХ зууны манлай бөх Х.Баянмөнхийг “Нэгдүгээр хүн” буландаа урьж, ярилцлаа.



-Баяр наадмын тухай яриа хуучирдаггүй, дараагийн наадам болтол яригдаж л байдаг.  Энэ жил монгол түмэн минь шинэ аварга төрүүлж сайхан наадлаа.  Та сайхан наадав уу.  Наадмын тухай, ялангуяа бөхийн тухай ямар бодол, сэтгэгдэлтэй  байв даа?

-Энэ жилийн наадам сайхан боллоо.  Бөхчүүд маань бэлтгэлээ сайн базаасан байна. Ер нь бөхийн бэлтгэл гэдэг бурхнаас өгч буй даалгавар юм шүү дээ.  Ард түмнийхээ өмнө дэвнэ, бие хаагаа гайхуулна, зодог шуудаг, дээл хувцас гээд бүх зүйлээрээ монгол эр хүний дүр төрхийг харуулж байдаг.  Эргээд тэндээс ард түмэн эрч хүчийг авч, сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Энэ бол Монгол бөхийн нэг үүрэг юм.  Энэ үүргээ манайхан их сайн биелүүллээ.  Барилдааны тухайд ч шударга сайхан наадлаа.  Манай “Увс нуур” бөхийн дэвжээ наадмын түрүү авахын төлөө  л явдаг. Бусад даваануудад ач холбогдол өгдөггүй. Энэ жил улсын наадамд үлдэх байх гэж  итгэж найдаж байсан олон бөх маань уналаа. За энэ ч яах вэ. Манай дэвжээний хувьд амжилтаа ахиуллаа. Н.Батсуурь аварга маань үзүүрлэсэн. Зүүн талын магнайд Дархан аваргын дараа гарах эрэмбэтэй болж байна. Ер нь Э.Оюунболдыг би үзүүр түрүүнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байсан. Сайхан барилдаж түрүүллээ. Баяр хүргэхээс өөр аргагүй.

Мөн таван сайхан улсын начин төрлөө. Наадмын нээлт ч их сайхан боллоо. Монголчууд яг л ийм өвөрмөц түүхийн замаар явж ирсэн дээ.  Би өөрөө түүхийн ухааны хүн учраас наадмын нээлтийн учир байдал, зангилааг яг сайн тогтож үзлээ. Өвөрмөц нээлттэй, чамбай, шударга, маргаангүй барилдаантай сайхан л наадлаа даа.

-Долоогийн даваанд Н.Батсуурь аварга, С.Мөнхбатыг амласан. Дэвжээнийхээ бөхийг авсан нь ямар тактик байсан юм бэ?

-Энэ дээр их олон тайлбар явж байна. Н.Батсуурь аваргын аав Намсрайжав бид яг зэрэгцээд сууж байлаа.  Барилдааны эрэмбэ юм даа. Ц.Содномдорж, Э.Оюунболд  нар Улсын наадамд нэг түрүүлсэн.  Энэ жил түрүүлбэл аварга болно.  Тэгэхээр тэднээс гал гарсан барилдаан гарна. Нэгдүгээр тактик нь энэ юм. Хэрэв Н.Батсуурь өөр хүн аваад С.Мөнхбат аварга үлдсэн бол Ц.Содномдаржаа,  Д.Анар хоёрын нэгийг авах байсан болов уу. Тэгвэл барилдааны өнгө төрх бидний бодсон байдлаар үргэлжлэх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй болно.  Тийм байдлыг ч харсан байх.  Мөн зарим хүн Н.Батсуурь аваргыг П.Бүрэнтөгсийг авчих байсан юм гэж яриад байна.  П.Бүрэнтөгсийн хувьд энэ жил аав нь өөд болсон.  Сэтгэл санаа гундуухан, бэлтгэл муутай байгаа.  Тийм байхад нь дарамтлах ёс байхгүй. Ийм болохоор л Н.Батсуурь аваргын ам С.Мөнхбат дээр буусан байх гэж бодсон.  Ер нь бөхийг ам авч байхад нь  хажуугаас нь зааж, зөвлөж болдоггүй.   Асуугаад ирэхээр нь би “За өөрөө мэддээ” л гэдэг дээ.  Тэр л журмаар явсан.


-Амьдралдаа бөхийн дөрвөн төрлөөр барилдаж, дөрвүүлэнгээс нь аварга гэх цолыг авч, олон түмнийхээ буянд яваа хүн дээ би.

-Баяр наадам хуучраагүй, түрүүлж үзүүрлэсэн, шинэ цол авсан бөхийн бай шагнал үргэлжилж байна.  Нэг үеэ бодоход бид Үндэсний бөхөө сайн дэмждэг болжээ.  Таны үед ямар байсан юм бэ?

-Бидний үед түрүүлсэн бөхөд 450 төгрөг өгдөг байлаа. Би арав түрүүлэхдээ мөнгөө цуглуулаад есөн мянга  гаруй болсон байдаг.  Түүнийгээ Монгол бөхийн өргөөнд хандивласан даа. Үүнээс гадна түрүү бөхөд гарын бэлэг гэж ирнэ.  Чихэр, боов, цай, дээлийн торго, шил  архи өгдөг.  Түүнийгээ наадам дууссан орой задалж, гэрт ирсэн зочиддоо хишгээ тараана.   Мөн идээний дээжнээсээ боов чихэр нийлүүлээд хөдөөний таньдаг мэддэг малчин айлууддаа сонинд боогоод явуулна.  Тэд ямар их баярлана гэж санана.  Эмээлтэй хазаартай морь өгснөөс л илүү юм болно.  Энэ нь Монгол бөхөд ирж байгаа их хүндлэл юм даа. Одоо ч энэ үргэлжилж байгаа.  Үүний зэрэгцээ хувийн компаниуд, нутгийн зөвлөлүүд Үндэсний бөхийг мундаг дэмжиж байна.  Энэ нь ч зөв л дөө. Ер нь Улсын наадмын үзүүр түрүүнд хүрнэ гэдэг энэ спортод ухамсарт амьдралаа зориулсны нэг шан юм.  Зүгээр нэг ажил, бизнес хийж байгаад ирээд наадамд түрүүлчихнэ гэж байхгүй.  Зөвхөн наадмын хоёр дахь өдөр гэхэд  долоон бөхтэй ноцолдож, тэднийг ялан дийлнэ.  Тэгж олон цаг  ноцолдохоор гарнаас гадна  хоёр хөл ч гишгэж чадахаа больдог.  Мэдрэхээ больдог. Тэгэхээр бөх хүн гэдэг хатуужилтай, бурхнаас заяасан чадалтай, ястай, махтай ийм л хүн байдаг.   Ийм хүн мөн үү, ясны бөх үү гэдгийг  наадам сорьдог юм шүү дээ.   Ер нь тэгээд улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн хүнд  нэг автомашин өгчихгүй бол ямар хэрэг байх вэ дээ.

-Та бөх байхын тухай сайхан зүйрлэлүүдийг хэлж байна.  Одоогийн бөхчүүд сэтгэлд таарах нь бий байх.  Таарахгүй  нь ч байгаа. Тийм ээ?

-Монгол хүн бөхөөрөө яагаад бахархаж байна гэхээр түүхийн хугацаанд бүхий л сайн сайхнаа энэ соёл уламжлалд шингээчихсэн юм шүү дээ.  Түүнийг сахиж, хамгаалж явах нь бидний  үүрэг.  Ер нь алдар цолтой бөх байна гэдэг өндөр хариуцлага юм.  Биеэ  зөв авч явахаас эхлээд хүн байх, өөрийн орон зайдаа ямар байх вэ гэдгээ ч бодох ёстой. Энэ талаар би шавь нартаа байнга хэлдэг. Миний шавь нар дунд “эвгүй” хүн бараг байхгүй дээ. Тэгээд ч хүн хүмүүжлээрээ л ажиллаж, амьдарч хорвоотой танилцдаг юм билээ.   Хүний хүмүүжил нэгдүгээр асуудал.  Дараагийнх нь эрдэм мэдлэг. Хүнтэй сайхан мэндэлдэг, биеэ зөв авч явдаг хүн цаанаа л сайхан харагддаг.  Тэр хүнийг олон залуу бөх харж байна.  Яг энэ бөх шиг болох юмсан гэсэн сэдэл тэндээс төрдөг.  Тэгж бид хөгжихийн зэрэгцээ, түүхэн уламжлал дархлаагаа хадгалж явна.  Би шавь нараасаа ийм энгийн зүйл шаарддаг.  Ахмад аваргууд бидний хувьд хойч үе, шавь нараа сайхан хүмүүжүүлэх өртэй юм шүү дээ.  Ингэж ойлгож байгаа.  Гэхдээ энэ дунд ёс зүйгээр тааруухан бөх ч бий.   Би үүнийг үгүйсгэхгүй.

-Энэ тухай асуусан нь Бөхийн холбооны хагаралтай холбоотой юм.   Энэ ер нь хэзээнээс эхлэлтэй, ямар үзэгдэл юм бэ?

-Бөхийн холбооны хагарал 17 жил үргэлжилж байна. Манай холбоонд ямар дутагдал байна гэхээр хуулийг хүндэтгэдэггүй. Шүүхийн шийдвэр гарахаар тэр хамаагүй гээд хогийн саванд хийчихэж байна.  Энэ мэтээр олон жил хоорондоо үзэлцлээ.   Энэ нь холбооны хувьд маш муухай үзэгдэл л дээ.  Уг нь аливаа үйл ажиллагаа нь  хууль шүүхийн өмнө  ямагт тэгш эрхтэй, түүгээр зохицуулагддаг байх ёстой юм.  Гэтэл холбооны үйл ажиллагаа хуулиас гадуур байгаа нь ямар ч   эрхзүйн чадамжгүй гэдгийг харуулж байна.  Наадмын өмнө гэхэд зургаан бөхийн допингтой холбоотой шүүхийн шийдвэр гарлаа.  Шийдвэрээр допинг хэрэглэснийг  зөв гээгүй.  Гагцхүү барилдах эрхийг хасч байгаа бөхийн холбоог хууль ёсны субъект биш гэж үзсэн.  Төрийн бус байгууллагын хуулиар бол дампуурчихсан газар гэж шүүх үзсэн.  Асуудал ийм л байгаа юм.   Сүүлдээ тэд аргаа барахаараа  “Өө энэ Х.Баянмөнх тэргүүтэй нөхөд Бөхийн өргөөг булаацалдаж байна” гэж ярьж байна.   Тэр байшинг булаацалдсан нэг ч хүн байхгүй.  Засгийн газраас тогтоол гаргаад “Энэ Бөхийн өргөөг Х.Баянмөнхөд өг” гэсэн ч би авахгүй.   Монгол түмний босгосон байшинг  өмчлөх эрх хэнд ч байхгүй л гэж ойлгодог.

– Уг нь бид дотоод хэрүүл маргаанаас илүү бөхийн спортын хөгжилд анхаармаар байна. Япон гэхэд сүмо бөхөө яаж хөгжүүлж бай­гааг харж байна.  Ер нь бөхийн хөгжил маань уламжлалаа хадга­лаад явах юм уу. Эсвэл олон улсын бөхчүүдэд хаалгаа нээж, цаашаа явах уу.  Та юу гэж боддог вэ?

-Үндэсний спорт бол ард түмнийхээ сайн сайханы толь нь болж хөгжих ёстой юм. Японы сүмо гэхэд гаднаас бөх  оруулж байна. Сүмогийн ямар л ёс байна түүнийг ширхэг нэг бүрээр мөрдүүлдэг.  Тухайн бөхийн нэрийг хүртэл өөрчилдөг.  Манай бөх түрүүллээ гэхэд Монголын бөх гэж ярихгүй байгаа биз дээ. Японы туг намирч, сүлд дуу нь дуугарч байна. Тэгэхээр бид Үндэсний бөхдөө гадны тамирчин оруулж болж байна.  Гэхдээ ёс журмаа нарийн чанад сахиулах ёстой.  Дэвж шавж чадахгүй, гараа өргөөд гүйгээд байвал утгаа алдана биз дээ.  Тэгэхээр ёсоо мөрдүүлж чадвал гадны бөх орж ирэхэд буруудах юмгүй л гэж хэлмээр байна.  Ер нь дэлхийн чиг хандлагыг харахад Үндэсний спорт нь мэргэжлийн  чиглэл рүү орж байж л хөгжиж байна. Сонирхлын хүрээнд байгаа спортууд бол мөн чанар нь буурсаар л байна.   Үндэсний бөхийн арван дархлаа гэж бий.  Түүнийг л өөрчилж болохгүй болохоос биш үндэсний бөхөө огт шинэчлэж болохгүй гэсэн зүйл байхгүй л дээ.  Тэгэхээр мэргэжлийн болох, шинэчлэгдэх гэдэг дээр бид ажиллах л цаг үе ирсэн байна.


-Бид насаараа л хоорондоо ноцолдлоо. Чөлөөт үед ч хоорондоо үг хаялцаад л явна. Тэгээд л байж байх нь надад их сайхан байжээ. Энэ жил Мөөеөгөө үнэхээр үгүйллээ.

-Түрүүн та допингийн асуудлыг ярилаа.  Энэ жилийн наадмаар дээгүүр барилдсан бөхчүүдийн шинжилгээний хариу удахгүй ирнэ.  Янз бүрийн зүйл яригдах л байх.   Энэ асуудлыг яаж шийдэх ёстой юм болоо?

-Допингийг хориглох нь зөв л дөө. Гэхдээ бүх зүйл нь хуулийн дагуу явагдах ёстой. Түүнээс биш допинг гэдэг үгээр хууль зөрчиж, хүний эрхэнд халдаж болохгүй.  Энэ талаарх хуулиа батлаад, энэ асуудалтай хатуу тэмц л дээ. Допинг гэдэг чинь маш хортой юм шүү дээ.  Хүний удам, генд гэмтэл учруулж байдаг билээ.  Тэр хэрээрээ манай үндэсний спортын соёл уламжлалыг ч алдагдуулна. Асуудлаа шийдээд нэг талд нь гаргахгүй бол бөхчүүдийн амжилт цааш явахгүй байна.

-Та Монгол бөхийн спортод эр чадал, уран мэхээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, яах аргагүй бөхийн спортын нэгдүгээр хүн нь. Үүний зэрэгцээ энэ чиглэлд судалгаа шинжилгээний ажил хийж, эрдмийн зэрэг хамгаалсан даа. Энэ ажил тань хэзээнээс эхлэлтэй вэ?

-Цэвэр монгол бөхийн тухай шинжлэх ухааны ажил хийсэн хүн бараг байхгүй дээ. Монгол бөхийн түүхэн уламжлал, ёс суртахуун, ёс зүйг би судалсан.  Түүнээс гадна Монгол бөхийн амин чанар болсон 725 мэхийг гаргаж ирлээ.  Үүгээрээ Х.Баянмөнх гэдэг хүн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.  Харин бүтээл минь Монголын ард түмний өмч болж үлдэж байгаа юм. Энэ мэхнүүдийг эрт дээр үеэс аав нь хүүдээ, ах нь дүүдээ, ард түмэн нь түмэн олондоо заагаад бүдгэрсэн ч, алга бололгүй үлдэж чадсан байна.  Үүнийг би 45 жил судалсан.  Мэхүүдийг зураг хөрөгтэй нь гаргаж, үлдээж чадсан.  Саяхандаа нэг хүн Монгол бөхөд 13 мэх байдаг гэж ярьж байсан.  Би 725 мэх байна гээд гаргаж ирчихээд байхад хүмүүс ийм л  хэмжээний мэдлэгтэй байна шүү дээ.  Бөхийн уран барилдаан мэхээр л илэрнэ.  Уран мэхийг уралдуулан барилдана гэж зарладаг.  Зарим судлаачид бөх бол мэх, мэх бол бөх ч гэж хэлсэн байдаг.   Тэгэхээр монгол бөхийн амин чанар нь мэх юм даа.

-Сүүлийн үед гол гол мэхүүд харагдахаа больсон байна.  Энэ чухам юутай холбоотой юм бэ?

-Дэлхийд ч тийм байдаг даа.  Мэх бол нэг хэсэг амжилтад хүрдэг.  Тэгээд удалгүй түүний хариу мэх гарч ирнэ.   Нөгөө мэхээ хийсэн хүнийг хариу мэх хийгээд унагадаг болдог.  Би 184 мэхний хариу мэхийг гаргаж ирсэн.  Мэх бүхэн хариу мэхтэй.   Бөхийн хөгжил нь нэг мэхээ нөгөөгөөр үгүйсгэж байдаг.  Өнөөдөр манайд Дамдиндорж гуайн сууж өмсөөд араар нь хөмөрдөг мэхийг хийж байгаа хүн алга байна.  Хэрэв одоо тийм мэх хийвэл захын бөх хариулаад хаяна. Тэглээ гээд нөгөө мэх устаж үгүй болохгүй.  Тэр мэхний үе арван жилийн дараа ч юм уу эргээд ирдэг.   Бөхийн спорт гэдэг амьтай мэт хувьсан өөрчлөгдөж байдаг юм шүү дээ.


-Допингийг хориглох нь зөв л дөө. Гэхдээ бүх зүйл нь хуулийн дагуу явагдах ёстой. Түүнээс биш допинг гэдэг үгээр хууль зөрчиж, хүний эрхэнд халдаж болохгүй. Энэ талаарх хуулиа батлаад, энэ асуудалтай хатуу тэмц л дээ.

-Дархан аварга Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох та бүхэн нэгэн үеийн сайхан бөхчүүд.  Анх дэвжээнд гарч, алдар цолонд хүрэхэд хүндхэн  шалгууруудыг давж байсан болов уу.  Их л хүчтэй, ид бөхчүүдтэй нүүр тулан барилдаж байсан байх?

– Тийм шүү. Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Ж.Цэвээнравдан,  Ч.Бээжин гээд сайхан аваргууд байсан.  Биднийг гарч ирж байх үед тэд маань 40 гаруйхан настай ид барилдаж   байлаа.  Б.Түвдэндорж гуай бол маш их бярдаж мэхээ хийнэ. Ш.Батсуурь, Ч.Бээжин нар  барьцтай, барьцгүй мэх хийдэг.   Мундаг мундаг мэхтэй хүмүүс байлаа. Ч.Бээжин аварга маань гараараа биш хөлөөрөө суйлчихдаг байлаа. Би  58 жил бөхийн талбар дунд явахдаа тэдний гараар орж, тэдэнтэй ноцолцож явсан минь надад зол байсан юм. Би унасан мэхээ, тэдний давсан мэхийг их тэмдэглэдэг байлаа. Түүн дээр үндэслээд судалгаагаа ч хийсэн дээ. Мөн Улсын наадамдаа хайнцах нь байтугай хазайхгүй арав түрүүлсэн дээ.

– Аваргууд маань бөхийн дэвжээг чимээд их л сайхан харагддаг.  Энэ жилийн наадамд Ж.Мөнхбат аваргыгаа их үгүйлсэн байх даа. Та хоёр маань нэгэн үеийн баяр наадмын дэвжээг ч эзэлж явсан хүчтэнгүүд шүү дээ?

-Бид насаараа л хоорондоо ноцолдлоо. Чөлөөтэй үед ч хоорондоо үг хаялцаад л явна.  Тэгээд л байж  байх нь надад их сайхан байжээ.  Энэ жил үнэхээр Мөөеөгөө үгүйллээ. Ялангуяа дархан аваргын шагналын үеэр маш их зүйл бодож зогслоо шүү дээ.

-Таныг Дэлхийн бөхийн од гэдгийг хүмүүс сайн мэдэхгүй байх шиг санагддаг.  Энэ ямар учиртай шагнал вэ?

– Мэдэхгүй байх нь аргагүй.  Монгол Улсад Дэлхийн спортын од болсон хүн цорын ганц байгаа.  Тэр нь би.  Би Чөлөөт бөхийн дэлхийн тэмцээнүүдэд арван жил дараалан медальт, шагналт байрт орсон. Таван олимпийн наадамд оролцсон.   Нэг мөнгөн медаль, хоёр тавдугаар байр, хоёр аравдугаар байрт орсон.  Энэ үзүүлэлтээрээ би Дэлхийн бөхийн од болсон.  Гэтэл тухай үед манай Чөлөөт бөхийн холбоо тэр шагналыг маань  дараад мэдэгдээгүй.  Дараа нь МҮОХ-ны ерөнхийлөгч Герман улсад  хуралд  суухдаа мэдсэн байдаг.  Дэлхийн бөхийн од гэсэн 100 хүний жагсаалтын 25 дугаар байрт байсныг хараад ирж мэдэгдсэн.  Тухайн үед олон түмэнд энэ талаар сайн мэдээлж чадаагүй.  Мөн түүнээс гадна би Самбо бөхийн дэлхийн аваргад таван удаа барилдаж, дөрвөн алт, нэг мөнгө медаль хүртсэн дээ.  Мөн сонгомол бөхийн Ази тивийн аварга болсон.  Ингээд  амьдралдаа бөхийн дөрвөн төрлөөр барилдаж, дөрвүүлэнгээс нь аварга гэх цолыг авч, олон түмнийхээ хайр хишгийг хүртэж яваа хүн дээ.

– Та “Хагас зуун жилийн ган­цаар­дал” номоо гаргасан.  Нутгийнхаа онцлогийг уран сайхнаар төсөөлөн өгүүлсэн хэсгүүд хүмүүст их хүрсэн. Энэ жил та нутагтаа очив уу?

-Жил бүр нутагтаа хүрдэг. Удахгүй явах гэж байна. Хяргас нуурынхаа хөвөөнд амарна.  Намайг бүтээсэн, төрүүлсэн, сүнсийг маань өгсөн газарт очиж, залбирч мөргөдөг.   Хамгийн хүндтэй газар миний унасан газар.   Ер нь хүн гэдэг байгалийн бүтээгдэхүүн юм.  Энэ утгаараа төрсөн нутгийн уулс, ус, ургамал, тэнд амьдарч байгаа хүн зоны амьдрал цаагуураа бүгд холбоотой.   Ялангуяа бөх хүний хамгийн том шүтээн нь төрсөн газар нь байдаг юм даа.  Тэр газарт үүсч, тэр нутгийн уул ус, ургамал ногоогоор ундаалсаар энэ биеийг бий болгож амжилт үзүүлж байгаа.  Би өмнө “Хагас зуун жилийн ганцаардал” номоо бичиж хэвлүүлсэн.  Төрсөн нутгийнхаа уул, ус байгалийг түлхүү дүрслэн өгүүлсэн байдаг.  Одоо “Хагас зуун жилийн ганцаардал” номынхоо хоёрдугаар дэвтрийг мөн бичиж байгаа.

-Танд олон шавь нар бий. Харин ач зээ нараас тань удам залгах ямар бөх байна вэ?

– Миний ач зээ нар гээд зургаа, долоон хүүхэд байна. Бараг хоёр метр өндөр сайхан хүү байна.  Манай Гантогтохын хүү л дээ.  Бие хаа, гар хөл гээд ярих юмгүй бөх. Гэхдээ сайн барилдаж өгөхгүй юм.  Ер нь бөхийн удам яг эцгээсээ залгаж төрөх нь ховор юм байна.    Японд ч гэсэн тийм л байдаг.   Яг Монгол бөхийн түүх талаасаа ч эцгээсээ шууд төрсөн аварга байдаггүй юм билээ.

-“Увс нуур” бөхийн дэвжээ бол таны амьдралтай  салшгүй хол­боотой.  Наадамд түрүүлэх нь л бидний зорилго гэж та дээр хэлж байлаа.  Ер нь “Увс нуур” бөхийн дэвжээ бусад аймгийн дэвжээг үлгэрлэж авч явдаг юм шиг санагддаг шүү?

-Тийм шүү. Би “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг байгуулсан.  Түүний дараа “Шонхор” клуб  нээсэн. Мөн зэрэгцээд “Увс нуур” бөхийн дэвжээнийхээ үүд хаалгыг нээж байлаа.  Дээр үеийн наадмуудад Увсынхан барилддаггүй байлаа. Манай дээр үеийн том аваргууд Улсын даншиг наадам болох газраа олохгүй өчнөөн сар яваад буцаад харьчихдаг байсан тохиолдол ч  бий.  1960 оноос л Хайдав бид хоёр гарч ирээд хойноосоо олон бөх дагуулсан даа.  Увс нуур дэвжээгээ Улсын наадмын тэргүүн байрыг авах зорилготой байгуулсан.  Бөх­чүү­дийг бэлтгэл сургууль хийх газар, дасгалжуулагчаар хангаж ажил­ласан.  Х.Баянмөнхийн школ гэдэг зүйл байх ёстой гэж үзсэн л дээ.  Мөн манай дэвжээ бөхчүүдийн шагнал урам­шууллыг  ингэж өндөр болгож, тамирчдаа үнэлж, шагналын шанг татаж байлаа шүү дээ.  Манай нут­гийн бизнесмэнүүд ч сайн дэмжсэн дээ.


Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 4 өдөр []


Яах аргаггүй сайн бөх,яах аргаггүй муу хүн


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


Яах аргаггүй сайн бөх,яах аргаггүй муу хүн


Зочин    2 долоо хоног, 6 өдөр []


Би наадамд дөрөв давчихаад байтал Баянаа дуудаж найман зуун төгрөг аваад ир тэгвэл тавын давааг чинь яриад өгье гэхэд нь мөнгө байхгүй гэж хариулав,тэгээд том цолтонгууд ам авсаар би Ганболдтой тунаж даваад начин болсон гэж Тулгаа заан дурсан ярьж байсан даа,энэ нь хүү Сүрэнжавыг дээш барилдахад их тээг болсныг одоо харж л байна


Зочин    2 долоо хоног, 6 өдөр []


Тулгаа зааны тийм ярилцлага сонинд гарсныг санаж байна,мөн сайхан бөх,сайхан жудагтай жинхэнэ эр хүн байсандаа,


Зочин    1 сар []


Ганцаардал ч гэх шиг та жудагтайхан эр хүн шиг байсан бол ганцаардахгүй л байсан даа тэнэг гарчиг өгөх юм баянмөнх гэхээр сайн бөх дөө даанч гэсэн бодол үргэлж орж ирэх юм ЖУДУГТАЙХАН БАЙ Л даа ядаж Гантогтох хүү шигээ тогтуухан бай


Зочин    1 сар []


Ард түмэн таны гавьяаг ч мэднэ, гайг ч мэднэ дээ 10 түрүүлэхийн төлөө ямар нүгэл үйлдсэнийг чинь бас мэдэх байхаа 50 жил та өөөөрийгөө гацаар


Зочин    1 сар [139.5.219.91]


АВАРГА МИНЬ ТА ЭЛДЭВ ХЭЛ АМ ХЭРҮҮЛ МАРГААН ХИЙЛГҮЙ АВАРГА ШИГ БАЙГААЧ.ТЭГВЭЛ ТАНД Ч,АРД ОЛОН БИДЭНД Ч САЙХАН БАЙМААР, ЧИН ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООГ ТА Л ҮЙМҮҮЛЖ ХОР ХУТГАЖ ХАГАРАЛ ХУВААГДАЛ ЭЛДЭВ МУУ МУУХАЙ ЮМ ИХ ХИЙЖ БАЙГАА ЧИНЬ ХЭНД Ч ИЛ ТОД ХАРАГДАЖ БАЙГААШҮҮ


Зочин    1 сар [139.5.219.91]


ТЭГЭХЭЭР БАЯНАА ӨӨРӨӨ НАЙРААГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН НЭГ ГОЛ ТӨЛӨӨЛӨГЧ МӨН Л БОЛЖ ТААРААД БАЙНА.ГЭТЭЛ БУСДАД БУРУУГАА ЧИХЧИХЭЭД ӨӨРӨӨ ЦЭВЭР АРИУН ХҮН БОЛЖ ҮЛДЭХ ГЭЭД БАЙГАА НЬ ЯМАР ГЭЭЧИЙН САНАА ВЭ


Зочинzochin    1 сар [66.181.190.119]


Zuunii heruulch.


Зочин    1 сар [64.119.19.137]


hogiin ubgun yum uzeegui archaagui pizda


Зочин    1 сар [66.181.169.108]


энэ балагтай баяд бөхийн спортыг будлиулж байгаа нөхөр дөө хазайхгүй 10 түрүүлсэн ч гэх шиг хамаг өрсөлдөгчдөө хараал жатга хуншгүй сэтгэлээр замаасаа зайлуулсан даа


Зочин    1 сар []


Баянмөнх сайн бөх боловч муу хүн. Одоо өөрийгөө магтаад эхэлбэл зөнөж буйн шинж, ард олон гавъяаг нь мэднэ.


Зочин    1 сар []


Тулгаа зааны тийм ярилцлага сонинд гарсныг санаж байна,мөн сайхан бөх,сайхан жудагтай жинхэнэ эр хүн байсандаа,


Зочин    1 сар []


Би наадамд дөрөв давчихаад байтал Баянаа дуудаж найман зуун төгрөг аваад ир тэгвэл тавын давааг чинь яриад өгье гэхэд нь мөнгө байхгүй гэж хариулав,тэгээд том цолтонгууд ам авсаар би Ганболдтой тунаж даваад начин болсон гэж Тулгаа заан дурсан ярьж байсан даа,энэ нь хүү Сүрэнжавыг дээш барилдахад их тээг болсныг одоо харж л байна


Зочин    1 сар []


Бөхийн өргөө гэж л байгаагүй бол Баянаа аварга нэр бүтэн л явах байв


Зочин    1 сар []


Яах аргаггүй сайн бөх,яах аргаггүй муу хүн


Зочин    1 сар []


10 n jil hamtdaa naadamiin beltgeld garsan, huviin togooch n shahuu baisan Mungun arslangaa Bayaraa, Duvchin, Bor nariig davaand uzuurt hureed irvel turuu ugnu gej tohirson hirnee,,nuguuh n uneheer uzuur turuund uldsen chin ,am meheer hulhidaj hayasan geed Uvsiinh n Mungun arslan hurtel durguitsej yatisan baidag. Unendee bol anh doping delgeruulsen, 6-7 turuutei hundee. Tserentogtoh, Mungun nariig am meheer hulhidsan.Hadbaatariig shorond yavuulj, hamt olnoo bainga araas n hutga shasj yavsan evgui uvgunduu.


Зочин    1 сар []


Энэ хүн нээрээ л авч болох бүхнийг тэр бүү хэл уул ус жалгаар нь хашаад л аваа биздээ,одоо юу нь дутаад байгааюм бэ


Зочин    1 сар []


Баянаа аваргаа танд Баасан авгайн зан яаж тохирох аждээ


Зочин    1 сар []


Энэ хүн нээрээ л авч болох бүхнийг тэр бүү хэл уул ус жалгаар нь хашаад л аваа биздээ,одоо юу нь дутаад байгааюм бэ


Зочин    1 сар []


Ард түмэн чамд бүхнийгээ хайр харамгүй өгсөн,зөв шингээхээ л бод хэрэггүйюм хэрэггүй л байдаг,


Зочин    1 сар []


Увс ч бай хаа газарын монгол хүн л бол монгол харин жудаг хүний мөсөөр тун тааруу орчин тойрондоо хор найруулж явдаг нь тоогүй


Зочин    1 сар [103.57.95.74]


Урд жилийн наадмын үеэр Мөөеө аваргыг хажууд нь суулгах гэхэд хялалзаж цэхэлзээд харааж зүсэн царай гаргаж байсныг ард олон яаж мартах вэ


Зочин    1 сар []


цэрэнтогтох аваргад ам мэх хииж луйвардсаныг нь бугд мэднэдээ


ЗОЧИН    1 сар []


ЯАХ АРГАГҮЙ ЗУУНЫ БАС МЯНГАНЫ МАНЛАЙ БӨК ӨӨ


Зочин    1 сар []


САЙН ХҮН ТЭГЭХДЭЭ АХМАД БӨГӨӨД БАРУУН УВС АЙМАГ ГЭВЭЛ ХҮМҮҮС МУУ ҮГИЙН ЦУГЛУУЛГА БОЛГДОГ ЗАНТАЙ. БАЯНАА ЯАХ АРГАГҮЙ Л ТҮҮХЭНД БАЙХГҮЙ 10 ТҮРҮҮЛСЭН БОСОО АВАРГА. ЕР НЬ ИЙМ ХҮСҮҮСЭЭС ЯРИЛЦЛАГА АВАХ ХЭРЭГГҮЙ Л ЮМ БАЙНА ДАА. МУУ МУУХАЙГААР НЬ ДУУДУУЛАХЫН НЭ ЭР


Зочин    1 сар []


САЙН ХҮН ТЭГЭХДЭЭ АХМАД БӨГӨӨД БАРУУН УВС АЙМАГ ГЭВЭЛ ХҮМҮҮС МУУ ҮГИЙН ЦУГЛУУЛГА БОЛГДОГ ЗАНТАЙ. БАЯНАА ЯАХ АРГАГҮЙ Л ТҮҮХЭНД БАЙХГҮЙ 10 ТҮРҮҮЛСЭН БОСОО АВАРГА. ЕР НЬ ИЙМ ХҮСҮҮСЭЭС ЯРИЛЦЛАГА АВАХ ХЭРЭГГҮЙ Л ЮМ БАЙНА ДАА. МУУ МУУХАЙГААР НЬ ДУУДУУЛАХЫН НЭ ЭР


Зочин    1 сар []


НЭГ БАГТ ХӨЛСӨӨ УРСГАЖ ЯВСАН ТАМИРЧИН НӨХДӨӨ ДАСГАЛЖУУЛАГЧДАА УДАА ДАРАА ТӨВ ХОРООНД МАТАЖ БАЙН БАЙН ХОВЫН БИЧЙГ ИЛГЭЭЖ ЗАРИМЫГ НЬ ТАЛХНААС НЬ САЛГАЖ АЖИЛ АМЬДРАЛААР НЬ ТОГЛОЖ БАХАА ХАНГАЖ БАЙСАН ЖУДАГГҮЙ ХУНШ МУУТАЙ, МАШ ИХ ШУНАЛТАЙ ХҮН.ТЭР МАТААС БИЧИГ НЬ ОДОО АРХИВТ БАЙХ Л ЁСТОЙ ХЭДЭН ЗУУН ХУУДАС ШҮҮ.ҮҮНИЙГЭЭ ОДОО ХЭН Ч МЭДЭХГҮЙ ГЭЖ БОДООД Л БАЙХ ШИГ


Зочин    1 сар []


ХАР ТАМХИ АВЧИРЧ ЗАРСАНЫГАА МАРТЧИХСАН УУ ОДОО ГЭРЧГҮЙ БОЛСОН ГЭЖ НАЙДААД БАЙНАА ДАА ЯНЗ НЬ


Зочин    1 сар []


АРВАН ТҮРҮҮНИЙ ИХЭНХ НЬ ДОПИНГИЙНХ ДОО


Зочин    1 сар []


ИД ҮЕДЭЭ АВААРТ ОРОЖ ХҮНД БЭРТЭЭГҮЙ БОЛ 10 ААС ИЛҮҮ ТҮРҮҮЛЭХ БӨХ ЦЭРЭНТОГТОХ АВРАГ Л БАЙСАН ДАА МӨНЧ УРАН САЙХАН БАРИЛДАНА ДАА


Зочин    1 сар []


ЦЭРЭНТОГТОГ АВАРГИЙГ АМ МЭХЭЭР ХУУРЧ БАЙЖ НЭГ ТҮРҮҮСЭН ДЭЭ ТЭР ЖААХАН БАЗААХГҮЙ ЖУДАГҮЙ ЮМ БОЛСОН АМ МЭХЧ БАС МЭХ Л ЮМ ДАА БОЛХГҮЙ ГЭХ ГАЗАРГҮЙ


Зочин    1 сар []


Нээрээ л хор найруулна хар хорын юм хийнэ дандаа л өөрийгөө магтана одоо болимоор юм.Ер нь ч Увсынхан дандаа л жалга довны үзэл гаргана дандаа барьцаж зарга заальхай хийнэ хүн матна тэгсэн мөртөө өөрсдөө шудрага бус байхыг нь яанаа


Зочин    1 сар []


Zereg dewhiig anh gargasan hvnde Ganbaatar arslantai vlddeg jil yala


Зочин    1 сар []


Баянмөнх аврага бол аргагүй л жинхэнэ бөх хүн. Харин настай хүмүүсээс элдэв ярилцлага авахын хэрэггүй болжээ. Энэ нийгэм бол настайчууддаа их дургүй нийгэм шүүдээ,муу хэлүүлэхийн нэмэр юм байна.


Зочин    1 сар []


Баянмөнх аврага бол аргагүй л жинхэнэ бөх хүн. Харин настай хүмүүсээс элдэв ярилцлага авахын хэрэггүй болжээ. Энэ нийгэм бол настайчууддаа их дургүй нийгэм шүүдээ,муу хэлүүлэхийн нэмэр юм байна.


Зочин    1 сар []


Sodnomdarjaa genee. kkk. Saihan arslang mini Zorigiin aluurchin bolgochihloo. yana daa ene setguulchid, redactoruud


Зочин    1 сар []


Батэрдэнэ 11 түрүүлэхдээ 512 бөхийн 500 бөх ганцхан Батэрдэнийг түрүүлгэх гэж худлаа барилдаж байсан.Баян мөнх 10 түрүүлэхдээ 500 хүний эсрэг ганцаараа барилдаад түрүүлж байсан.Зарим жил хасагдаж байсан да


Зочин    1 сар []


Та нар энэ хүний гаргасан амжилтын 1 хувийг ч гаргаж чадахгүй байж дуугүй л бай


Зочин    1 сар []


Одоо тэгээд бөхчүүд монгол бөхийн мэхээр барилдах уу эсвэл Баянмөнх аваргын мэхээр баридлах уу? За тонгорох мэхийг хийхийн тулд аваргаас зөвшөөрөл авж, патентын төлбөр төлж байж төдөн удаа тийм тийм наадамд энэ мэхийг хийх тухай гэрээ байгуулах болчих юм биш биз дээ?


Зочин    1 сар []


хамгийн балиар бузар булайн үүр болсон хүн


Зочин    1 сар []


Shuud etsegeesee tursun avarga Munhbatiin Davaajargal bnaa bna..Tereer undesnii buhuur barildsan bol batalgaatai avarga.Amindaa bas neg muu dald sanaagaa shurguulsan heveer.zasrahgui uvgunduu. Tsaanaasaa neg hogiin aranshintai.


Зочин    1 сар []


нутгийн ахыг минь бүх л хүн муу хэлэх юм даа.Ялсан л бол ямар муу арга хэрэглэсэн нь хамаагүй


Зочин    1 сар []


Хар тамхи авчраад футволын шар Сумъяа,Боксын Гомбо хоёроор Хятадуудад заруулчихаад өгөх мөнгөө унжаад нөгөө хоёр нь цагдаад аваачиж өгч бөөн бантан шуугиан дэгдээснийг санаж байна Шуугианыг Магван Цэрэндаш 2-г ажлаас халснаар дарсан юм


Зочин    1 сар []


нутгийн ахыг минь бүх л хүн муу хэлэх юм даа.Ялсан л бол ямар муу арга хэрэглэсэн нь хамаагүй


Зочин    1 сар []


Хар тамхи авчраад футволын шар Сумъяа,Боксын Гомбо хоёроор Хятадуудад заруулчихаадөгөх унжаад нөгөө хоёр нь цагдаад аваачиж өгч бөөн бантан шуугиан дэгдээснийг санаж байна Шуугианыг Магван Цэрэндаш 2-г ажлаас халснаар дарсан юм


Зочин    1 сар []


нутгийн ахыг минь бүх л хүн муу хэлэх юм даа.Ялсан л бол ямар муу арга хэрэглэсэн нь хамаагүй


Зочин    1 сар []


10 байтугай түрүүлсэн Монгол бөхийн түүхэнд давтагдашгүй Бат-Эрдэнэ аврага дуугай л байхад өөрийгөө магтаад л


хагас зуун жил ганцаардсан    1 сар []


энэ Увсынхан увайгүй өөдгүй хогнууд юмаа Баямөмхийг хагас зуун жилд гацаардуулаад хаядаг !!


энэ Увсынхан увайгү    1 сар []


энэ Увсынхан увайгүй өөдгүй хогнууд юмаа Баямөмхийг хагас зуун жилд гацаардуулаад хаядаг !!


Зочин    1 сар []


Хадбаатар аваргыг шоронд явуулаагүй бол, Цэрэнтогтох аваргыг ам мэхээр хуураагүй бол , жинхэнэ шударгаар явсан бол Баянмөнх та : 5-6 түрүү л авах байсан гэдгийг бөхийн мэрэгжилтэнгүүд болон ахмад бөхчүүд ярьдаг энэ үнэн шүү. Үндэсний бөхийн холбоог самарч энэ их талцал, хуваагдлыг гардан хийж байгаа хүн нь таныг гэдгийг хүн мэдэж зэвүүцэж байдгийг та мэдэх үү? Монгол төр, ард түмний хайр хишигийг тултал нь хүртчихээд Би хагас зуун жил ганцаардлаа гэж яриад байгаад чинь дургүй хүрдэг. Допингийг өөгшүүлэх , далдуур хөхүүлэн дэмжидгийг чинь юу гжэ ойлгох уу. Одоо та увсын бөхчүүд заавал түрүүлэх, зүүний магнайд байх ёстой гэж талцуулдгаа боль бид чинь нэг л МОНГОЛ . Эцэст нь та ард түмний дийлэнхэд нь МУУ хүн гэсэн тодотголтой муухай харагдаж байна . Хадан гэртээ хараал зүхэлгүй үдүүлвэл зүгээрсэн, ХОРЧИН зангаа л орхичих


Зочин    1 сар []


Дандаа хэлмэгдсэн гэж ярьж явдаг шуналын тулам. Уг нь манай улсын хамөг шагналыг авсан л юм билээ


Зочин    1 сар []


Намын төв хороонд шигшээ багийнхнаа худал матаж захиа бичиж байснаа одоо юу гэдгийн болоо


Зочин    1 сар []


10 dah turuugee tegj ooriinhoo hucheer avaagui dee. Ih l yum bolj baij davsan daa


Зочин    1 сар []


агуу бөх


Зочин    1 сар []


агуу бөх


Зочин    1 сар []


агуу бөх


Зочин    1 сар []


бөхчүүдээс энэ хүн л дандаа өөрийгөө магтаж ярьж явах юм 10 дахь түрүүгээ ам мэхээр авсан ш дээ


Зочин    1 сар []


Tsaraigaarn har geigui hunii mos judaggui bolhoorn har avarga gesen baihdaa