2019,7-Р Сар,20


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Хөгжлийн гарц


50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэцэрлэгт хүрээлэнтэй болно

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар олон улсын жишигт нийцсэн 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц газрын байршлын талаар танилцуулжээ. Зөвлөлийн гишүүд тодорхой дөрвөн газрын байршилд санал хэлж,  үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрыг дахин судалж танилцуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга  А.Энхманлайд үүрэг болгосон байна.

Мөн хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг төр хувийн хэвшлийн оролцоотой, байнгын ажиллагаатай байх зарчим дээр үндэслэж хийх ёстой. Зах зээлийн хэрэгцээг хангасан жилийн дөрвөн улиралд хэвийн үйл ажиллагаа явуулдаг цогцолбор хэрэгтэй. Тиймээс Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг байгуулахад хувийн хэвшлийнхний саналыг тусгах хэрэгтэй” гэжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.