2019,7-Р Сар,20


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаагчдыг 2020 оноос татна

1 сар TIMES.MN

УИХ-ын шийдвэрээр 2014 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр 90 гаруй жилийн түүхтэй Дотоодын цэргийг татан буулгаж, гүйцэтгэж байсан чиг үүрэг, бие бүрэлдэхүүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Харин 2017 оны хоёрдугаар сард УИХ-аас “Дотоодын цэргийн тухай хууль”-ийг шинээр баталж, Дотоодын цэргийг дахин байгуулсан байна. 

Тус албанд 2013 оноос хойш хугацаат цэргийн алба хаагч татагдаагүй бөгөөд хэзээ татагдах нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Тэгвэл энэ талаар Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат хэвлэлд өгсөн ярилцлагандаа "Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлсэн улсын онц чухал объектуудын харуул, хамгаалалтад болзошгүй аюул учирч, нөхцөл байдал хүндэрсэн үед тухайн үүссэн нөхцөл байдлыг таслан зогсоох, объектын аюулгүй байдлыг шуурхай хангах бэлтгэл нөөц хүчийг бүрдүүлэх зорилгоор 2020 оноос Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаагчдыг татан авч, цэргийн жинхэнэ албыг хаалгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна" гэлээ. 

Зургаан жилийн турш тасалдаад байсан Дотоодын цэргийн хугацаат цэргийн алба 2020 оноос эргэн сэргэх болжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [197.210.47.14]


Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802