2019,7-Р Сар,19


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд зам тээврийн ноцтой осол гарчээ

1 сар TIMES.MN

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд өчигдөр /2019.07.18/ 15.25 цагт  зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Латио” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Ланд крузер-200” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас дөрвөн хүн хүнд гэмтэж, дөрвөн хүн  нас барсан байна.

45 настай эрэгтэй Ц, 45 настай эмэгтэй Т, 26 настай эрэгтэй Б, арван настай Б нар гэмтлээ даалгүй газар дээрээ нас барсан бол 55 настай эмэгтэй М, 42 настай эрэгтэй Б, 32 настай  эмэгтэй С, дөрвөн настай эмэгтэй  А нар гэмтэж Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [66.181.164.43]


Хол замд хурдаа тохируулж явмаар байна шүү дээ жолооч нараа. Дайн дажинтай улс оронтой эн зэрэгцэхүйц тооны иргэд осол аваараас болж үрэгдэж байна.