2019,7-Р Сар,19


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдлаа

1 сар TIMES.MN

Монгол Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар Ерөнхий прокурорын дэргэд Прокурорын байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг шинээр байгуулсан бөгөөд зөвлөлийн анхны хуралдаан өнөөдөр /2019.07.18/ боллоо.

Хуралдаанаар Прокурорын байгууллагаас энэ оны эхний хагас жилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайланг хэлэлцэж, зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Мөн зөвлөлийн дарга, Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг батласан төлөвлөгөөний дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад анхаарч ажиллах талаар зөвлөлийн гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.