2019,7-Р Сар,18


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Спорт


МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОГДОХ "АРАВТ"

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

"Аравт" морин цэргийн олон улсын уралдаан анх удагаа Монгол Улсад наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд болох гэж байна. ОХУ-ын БХЯ-наас зохион байгуулдаг "Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд Монгол Улсад зохиогдох энэхүү тэмцээнд найман орны цэргийн алба хаагчид зөвхөн монгол мориор уралдана. Уралдааны үндсэн оролцогчоор Монгол, ОХУ, Киргиз улс, Казахстан, ажиглагчаар БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам оролцоно. Уралдаан холын болон ойрын зайн маршрутаар явагдах бөгөөд холын маршрут нь Төв аймгийн хэд хэдэн сумыг дамнаж, хоёр өдөр, нэг шөнө уралдана. Мэдээж зүгээр уралдахгүй. Цэргийн хүний гүйцэтгэх ёстой даалгавруудыг гүйцэтгэнэ. Ойрын зайн уралдаан нь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн районд явагдана. Мөн уралдааны бусад үед Монгол Улсын зан заншил, соёл урлаг, адууны өв соёлыг сурталчлах өдөрлөгүүд болон цэргийн алба хаагчдын спорт, урлагаар "нөхөрлөх" олон арга хэмжээнүүд болно. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.