2019,7-Р Сар,18


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Нийслэл дэх хөшөөнүүдийг засварлах ажил үргэлжилж байна

1 сар TIMES.MN

Нийслэл хот эдүгээ 170 орчим хөшөө дурсгалтай. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хөшөө дурсгалуудыг засварлах үүргийг холбогдох албаны хүмүүст өгч, засварын ажлыг эхлүүлсэн байна. Халх голын 80 жилийн ойн баярын бэлтгэл ажлын хүрээнд нийслэл дэх хөшөөнүүдийг засварлах ажил үргэлжилж байгаа юм.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Зайсан толгой дахь “Зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолбор”, Баянзүрх дүүргийн “Эскадрилын хөшөөт цогцолбор”, Ум уулан дахь Чингис хааны сэрэг дүр, “Торгоны зам” буюу тэмээтэй хөшөө, Цэрэндоржийн гудамжинд байрлах хөшөө баримлууд, “Хэлмэгдэгсдийн хөшөө”, Сүхбаатарын талбайн хөшөөг засварлах юм байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.