2019,7-Р Сар,18


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Улс төр


Үндсэн хуулийг зөвшилцөх ажилыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ахална

2 сар, 4 долоо хоног TIMES.MN

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй холбогдуулан Ерөнхийлөгчөөс энэ сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг судалж боловсруулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх шаардлагатай байгаа тул УИХ-аар хэлэлцэж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг ирэх сарын 09-ний өдрийг хүртэл байхаар тогтоохыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм.

Хоёрдугаарт хэлэлцсэн асуудал нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, санал болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг баталлаа.

Зөвшилцөх ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллах бол орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллана.

Харин гишүүдээр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нар багтжээ. Зөвшилцөх ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаанд зөвшилцлийг хангаж ажиллах юм байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор баталсан дээрх хоёр тогтоолын төслийг үдээс хойш 15 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батлах юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар, 3 долоо хоног []


Шудрага үнэний дуу хоолой болсон Оюун-Эрдэнэ ойрдоо чимээгүй юу болсон!!!.Алтан гургалтай минь ээ яачихав даа.Эсвэл М.Энхболдыг унагах цорийн гонц зорилготой эррхэм гишүүн болсон юм уу!? Хэрвээ тийм болоод зорилгоо 100 хувиар давуулан биулүүлж үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн гэж Оюун-Эрдэнэ өөрөө үзэж сайн дураараа эрхэм гишүүнээсээ татгалзсан уу!!! ккк


Зочин    2 сар, 3 долоо хоног []


Шудрага үнэний дуу хоолой болсон Оюун-Эрдэнэ ойрдоо чимээгүй юу болсон!!!.Алтан гургалтай минь ээ яачихав даа.Эсвэл М.Энхболдыг унагах цорийн гонц зорилготой эррхэм гишүүн болсон юм уу!? Хэрвээ тийм болоод зорилгоо 100 хувиар давуулан биулүүлж үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн гэж Оюун-Эрдэнэ өөрөө үзэж сайн дураараа эрхэм гишүүнээсээ татгалзсан уу!!! ккк