2019,7-Р Сар,18


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Спорт


Жюү Жицүгийн азийн АШТ Монголд анх удаа

4 сар TIMES.MN

Жюү Жицү бөхийн Азийн Аварга шалгаруулах насанд хүрэгчидийн 4 дэх удаагийн тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байна.

Монголын Жюү Жицү холбооноос өөрийн эх орондоо анх удаагаа зохион байгуулж буй тэмцээнд АНУ, Йордан, БНСУ, Казахстан, Сингапур, Филлипин, Тайван, Тайланд, Афганистан, Бахрейн, Япон зэрэг 24 орны 400 гаруй тамирчид оролцож байгаагаараа онцлог юм. Азийн аварга шалгаруулах тэмцээн  энэ сарын 17-20 ны өдрүүдэд үргэлжилнэ.


 Тэмцээнд 13 орны 19 шүүгч ажиллах аж.  Тэдний дунд Монголын гурван шүүгч багтжээ. Энэ удаагийн тэмцээнд насанд хүрэгчидийн ангилалд 331, өсвөрийн ангилалд 77, нийт 408 тамирчид өрсөлдөнө. Манай улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47 тамирчин оролцоно.Жюү Жицүгийн Азийн аварга шалгаруулах  тэмцээн нь Ne Waza, Fighting JiuJitsu, Contact JiuJitsu, Duo JiuJitsu гэсэн 4 төрлөөр явагдана. Ne Waza, Fighting JiuJitsu, Contact JiuJitsu гэсэн 3 төрөлд эрэгтэй -56, -62, -69, -77, -85, -94, +94 кг, эмэгтэй -45, -48, -52, -57, -63, -70, +70 кг-ийн жингүүдэд өрсөлдөнө. Duo JiuJitsu-ийн төрөлд өрсөлдөөн гурван ангиллаар медалийн эздээ тодруулна. Харин энэ сарын 20-ны өдөр өсвөрийн тамирчдын тест эвент явагдах тус тус хувиартай байна.



 Дашрамд хэлэхэд, тэмцээний өмнө шүүгчдийн сургалт болон допингийн эсрэг сургалтыг Азийн жюүжицүгийн холбоо, Монголын жюү жицүгийн холбоотой хамтран зохион байгуулжээ. Уг сургалтыг Азийн жюү жицүгийн холбооны ерөнхий шүүгч, Бразил улсын иргэн Александре Нассименто хоёр өдөр удирдан явуулсан байна. Онол, практик хослосон сургалтад шүүгчийн заавал мэдэх ёстой дүрмүүдийг дэлгэрэнгүй тайлбарлахаас гадна допингийн хор хөнөөлийн тухай ч тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд ойлголт өгчээ. Сургалтанд хамрагдсан 30 гаруй шүүгчид Олон улсын шүүгчийн шалгалт өгөх эрхийг олгоод байгаа юм.


Х.Анужин

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.