2019,7-Р Сар,17


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Спорт


Олон улсын “Rainforest Challenge 2019” уралдааныг Монголд зохион байгуулна

1 сар TIMES.MN

      

               

   Н.Номтойбаяр:  Манай улсын тамирчид ур чадвараараа өрсөлдөхүйц болсоноор  бид Олон улсад чансаа дээгүүр  тэмцээнийг зоригтойгоор зохион байгуулж байна.

    “ Rainforest Challenge  2019”  уралдааны зохион байгуулалтын талаар  Монголын Бартаат Замын Авто Спортын Хорооны тэргүүн Т.Ганболд , удирдах зөвлөлийн гишүүн, доктор Л.Батсайхан , Холбооны гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаяр, удирдах зөвлөлийн гишүүН болох  Н.Номтойбаяр Я.Мягмарсүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл  хийлээ.

Монголын Бартаат Замын Авто Спортын Хорооноос  Олон улсын “Rainforest Challenge 2019” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Монгол Улс нь уг цуврал тэмцээнд албан ёсоор  элссэн 22 дахь орон юм. Тус уралдаан  нь 2019 оны долдугаар сарын 20-26 хооронд Малайз ,Орос ,Хятадын баг ,тамирчдыг  оролцуулан нийт 40 орчим авто машинтайгаар зохион байгуулагдах аж.

 Оролцогчид техникийн үзлэгт бүрэн хамрагдсан байхаас гадна  нэвтрэх төлбөр болох 400 ам.доллар төлнө. Энэхүү шаардлагуудыг хангаснаар   жолооч ,чиглүүлэгч нэг баг болж,  нэг машинаар  тэмцээнд оролцох эрхтэй болно. Мөн уралдаанд өөрийн бүтээсэн машинаар оролцох нээлттэй. Энэ удаагийн “Rianforest Challenge 2019” уралдаан  нь таван шагналт  байртай. Ивээн тэтгэгчдийн зүгээс нэмэлт номинацийг тодруулах эрхтэй гэдгийг зохион байгуулагчид мэдэгдлээ.

Таван бүсэд хуваан   уралдааныг зохион байгуулна.

 2019.07.20 –IBIS Hotel

2019.01.21- Сүхбаатарын талбай ,Морин даваа

2019.07.22- Гачуурт

2019.07.23- Тэрэлж,Yamaha Camp

2019.07.25-07.26- Галтай булнай


| Энэ хэвлэлийн хурлын үеэр Удирдах зөвлөлийн гишүүн Я.Мягмарсүрэн “Энэ жилийн тэмцээний зорилго нь  Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн , хүнд зэрэглэлээрээ нэгт орох уг уралдааныг эх орондоо зохион байгуулж , улсынхаа үзэсгэлэнт  байгалийг сурталчлах  , залуусын техникт дурлах ач холбогдлыг нь нэмэгдүүлж  авто сэтгэхүйг нь хөгжүүлэхэд чиглэж байгаа юм аа. Зохион байгуулагчдын зүгээс байгаль орчноо хамгаалж зохистой зорчих тал дээр анхаарч ажиллах бөгөөд тэмцээний замын зохицуулалт болон тээврийн хэрэгслийн нөхөн олголт , эрүүл мэндийн асуудлуудад өндөр  хяналт тавьж ажиллана” хэмээн онцоллоо.

Энэхүү олон улсын уралдааны   онцлог нь илүү олон хоногийн хугацаанд уралдаж, шөнийн гараанд тамирчид хурд хүчээ үзэх аж.

Ц.Мягмарсүрэн

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.