2019,7-Р Сар,16


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Гурвалжингийн гүүрний авто замыг 7сарын16 буюу өнөөдөр нээнэ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Урин дулаан цаг болж авто зам, шугам сүлжээний засварууд үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар "Цэцэг төв"-ийн уулзварын авто зам, Чингисийн өргөн чөлөө гүүрэн гарцны орчим, Гурвалжингийн гүүрийг шугам сүлжээний засвартай холбогдуулан авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хаагаад байна.

Энэ асуудлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас тодруулахад “Цэцэг төвийн уулзварыг ХЗДХЯ-ны захиалгаар “Хурд групп” ХХК дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн шугам сүлжээний ажлын хүрээнд Гурвалжингийн гүүр орчмыг авто замын хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн хаасан бөгөөд өнөөдөр орой гэхэд уг гүүрний хөдөлгөөнийг нээнэ. Харин 120 мянгат орчмын гүүрэн гарцны ойролцоо борооны улмаас  ус нэвчсэн учраас шугам сүлжээний ажил хийгдэж байна. Уг замыг ирэх Баасан гаригт хэвийн байдалд нь оруулахаар зорьж байгаа”гэлээ.

Иймээс дээрх уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд зорчигч, жолооч нар бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 1 долоо хоног [64.119.25.99]


энэ мэт мэдээнүүдийн цаана худал хуурмаг зүйлүүд нуугдаж байдгийг би мэддэг болчихсон