2019,7-Р Сар,09


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Эдийн засаг


Бензиний үнэ 50 орчим төгрөгөөр буурна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

 Автобензин болон дизель түлшний үнэ буурсан талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Он гарснаар гурав, дөрөв, тавдугаар сард дэлхийн зах зээл дээрх түүхий төс болон импортоор орж ирж байгаа түүхий тос тонн тутмын үнэ өссөн. Үүнээс шалтгаалан АИ92 шатахуун гурван удаа үнэ нь өсч 180-200 төгрөгөөр нэмэгдсэн. 2019 оны тавдугаар сарын сүүлээр шатахууны үнэ буурч орж ирсэн. Зургадугаар сарын эхээр дизель 40-50 төгрөг, АИ92 шатахуун 50 орчим төгрөгөөр буурсан байна. Мөн долдугаар сарын эхнээс бензиний үнийг дахин буулгана хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлж байсан. Үүний дагуу өчигдрөөс эхлэн жижиглэнгийн үнийг дахин буулгалаа. Тухайлбал, нийслэл дэх шатахуун түгээх станцуудад АИ92 бензиний үнэ литр тутамд 50 орчим төгрөгөөр буурсан. Орон нутагт ч буурах юм. Өөрөөр хэлбэл, он гарсаар бензиний үнэ литр тутамд нийтдээ 100-110 төгрөгийн үнэ буурсан. Гэвч сүүлийн үед газрын тосны үнэ эргэн нэмэгдэх байдал ажиглагдаж байна. ОХУ-аас манай нийт бүтээгдэхүүнийхээ 95 орчим хувийг авч байна. Эхний хагас жилийн байдлаар 960 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн авсан байна. Сингапурын бирж дээр сүүлийн хоёр долоо хоногт газрын тос баррель нь 13 орчим хувиар өсөж 64 ам.долларт хүрчээ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.