2019,7-Р Сар,09


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлт

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11г, д магистраль ф800 мм-ийн голчтой шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх барилга угсралтын ажлыг хийх гэж буй. Үүнтэй холбогдуулан долдугаар сарын 13-ны өдрийн 05.00 цагаас долдугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянгол дүүргийн дөрөв, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүрний уулзварын урд талын авто замын хөдөлгөөнийг хаахын зэрэгцээ Хан-Уул дүүргийн хоёр, гуравдугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 19 дүгээр хорооллын автобусны буудлын гүүрэн гарцны зүүн талаар дулааны шугам сүлжээний нэвтрэх сувгийг долдугаар сарын 13-ны өдрийн 24.00 цагаас долдугаар сарын 16-ныг  дуустал  авто замын хөдөлгөөнийг хааж, сэтэлгээ хийх юм.

Иймд дээрх гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:18А “Гурав, дөрөвдүгээр хороолол – Ард кинотеатр – ТЭЦ3”, Ч18Б “Гурав, дөрөвдүгээр хороолол – ТЭЦ3 – Цэцэг төв”, Ч:24Б “ТЭЦ4 – Гурав, дөрөвдүгээр хороолол – Гандан”,Ч:44 “Нарангийн гол – ТЭЦ3 – Дүнжингарав худалдааны төв”, Ч:45 “Ган хийц – ХМК – Зайсан”,  Ч:54 “Яармаг – 10-р хороолол – Гурав, дөрөвдүгээр хороолол – Зурагт – Баянхошуу”, Х:О6 “Өлзийт хороолол – 120 мянгат”, Х:О7 “Туул тосгон – Биокомбинат – 120 мянгат”, Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кинотеатр”, Ч:10 “Ганц худаг – Сансар – Баянмонгол хороолол – Мишээл экспо /Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв”Ч:32 “Улиастай  - Баянмонгол хороолол – ТЭЦ3”, Ч:34 “Шархад – Сансар – Ард кино театр – ТЭЦ3”, Ч:50 “БММЗ – Улаанхуаран”, Ч:53 “Яарман – МУБИС”, Ч:56 “Архивын ерөнхий газар – Буянт Ухаа-2 хороолол – 120 мянгат”, Ч:58 “Гурав, дөрөвдүгээр хороолол – БММЗ”, Ч:61 “Офицеруудын ордон – МУБИС – 120 мянгат – Алтай хотхон – Мишээл экспо”, Ч:69 “Зунжин худалдааны төв – ТЭЦ3”  чиглэлүүдийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлтүүд орж байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.