2019,7-Р Сар,08


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


​Хоккайдо-Улаанбаатарын чиглэлд шууд нислэгтэй аялал зарлалаа

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

Хоккайдо Монголын эдийн засгийг дэмжих нийгэмлэг байгуулагдсан цагаасаа хойш хоёр орны хамтын ажиллагаанд тэр дундаа бизнесийн салбар, иргэд хоорондын харилцаанд анзаарагдахуйц олон ажлыг хийсэн билээ. Тэдний үйл ажиллагааны хүрээнд анх удаа Хоккайдо-Улаанбаатарын чиглэлд МИАТ компани шууд нислэг үйлдэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, аялангаа ажлаа хийх боломж гарч байна гэж болно. Шууд нислэгтэй аялал ирэх сарын 2-6-ны өдрүүдэд болно. Мөн бизнес форум зохиогдох үеэр түншүүдтэйгээ уулзаж, төслөө танилцуулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчаа ч олж болох юм.

 Хоккайдо бол Японы хоёр дахь том арал бөгөөд уур амьсгал, цаг агаарын хувьд сэрүүн, зундаа хэт халахгүй өвөлдөө цас их унадгаараа алдартай билээ. Тэнд хөдөө аж ахуйн салбар ихээхэн хөгжсөн, манайхтай хамтран ажиллах, бид тэднээс шинэ технологи сурах томоохон боломжтой гэгддэг. Мөн хүйтэн уур амьсгалтай атлаа агаарын бохирдлыг арилгаж чадсан, маш цэнгэг цэвэр агаартай гэдгээрээ гайхагддаг газар. Энэхүү шууд нислэгтэй аяллын хөтөлбөрт бизнес форумаас гадна шарсан махны “Чингэс хаан” ресторанд мах шарж, алдарт Хоккайдогийн рамен зооглож, Ази тивд анх удаа зохиогдсон Саппорогийн өвлийн олимпийн цанын трамплейн өндөрлөг дээр очиж, Отарү хотод “Мөөгний хаант улсын парк”-т аялах боломжтой. Мөн Японы төдийгүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нууруудын нэг болох галт уулын хонхорхойд үүссэн, хэзээ ч хөлддөггүй Тояа нуурыг тольдож, эргээс нь жимс түүж, халуун рашаанд амарч, амьд галт уулын дэргэд Эдо тосгон буюу япончуудын эрт үеийн амьдралыг өдий болтол хадгалсан тосгоны амьдралтай танилцаж, Хоккайдогийн алдарт “Шөлтэй кари”-г ч амтлахаар тусгагджээ.

Шууд нислэг нь дундаа дамжиж дараагийн нислэгийг олон цагаар хүлээж алжаадаггүй, гол нь эдийн засгийн хэмнэлттэй байдгаараа онцлог байдаг билээ. Хоккайдогийн энэхүү аялал манайхны ид амарч зугаалдаг цагаар болж байгаа нь онцлог бөгөөд эрүүл агаарт гарах бас гадаадад зугаалах гэсэн хоёр төлөвлөгөөг нэг дор багтааж чадахаараа онцлог байна гэж олзуурхаж байгаа хүмүүс цөөнгүй ажээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.