Нийгэм


"Шарилжгүй Улаанбаатар-4" аян үргэлжилж байна

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд аж төрөх асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Шарилжгүй Улаанбаатар-4" аяныг зохион байгуулж буй билээ. 


Өдгөө гурав дахь өдрөө үргэлжилж байгаа тус аяны хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон дахь шарилж, лууль хөл газрын ургамлыг цэвэрлэж байгаа юм. Аяны өдрүүдэд зориулалтын автомат хадуур /50 ш/, ажлын хувцас, бээлий, амны хаалтаар бүрэн хангасан 100 ажилтан эмнэлэг /Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдвар судлалын үндэсний төв, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, мөн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн төв гэх мэт/, төрийн өмчит Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон Сэлбэ, Дунд голын эрэг, Энхтайваны гүүрний доод хэсэг, Нарны зам дагуух нүхэн гарцуудын орчим, үерийн далан суваг, дулааны шугам, төмөр замын хамгаалалтын зурвас дагуу нийт 1.2 сая м.кв нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж, лууль, хөл газрын ургамлыг хуваарийн дагуу цэвэрлэх ажил үргэлжилж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.