Нийгэм


Өндрөөс үсрэх гэж байсан согтуу иргэнийг аварчээ

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Байшингийн дээвэр дээрээс үсрэх гэж байсан согтуу иргэнийг аварчээ.Нийслэлийн Хан-Уул дүүргийн дугаар хороонд байрны дээвэр дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын байгууллага зургаадугаар сарын 23-ны өдрийн 09:06 цагт хүлээн авжээ.

Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 09:10 цагт очиж, тус хорооны оршин суугч иргэн 29 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дээвэр дээрээс үсрэх гэж байсныг ярилцлага хийн аврах шуудаг ашиглан буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Өнгөрсөн сард Сонгинохайрхан дүүрэгт согтуу иргэн өндрөөс үсрэх гэж байсныг аварсан тохиолдол гарч байсан юм.

Иймд иргэд архи, согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, амь насаа алдах эрсдэлтэй үйлдэл хийхээс болгоомжлохыг зөвлөж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.