Улс төр


“Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдэвт Хүнсчдийн онц чуулган болов

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

“Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдэвт Хүнсчдийн онц чуулган өнөөдөр боллоо.  Энэ удаагийн чуулганаар  Монгол Улсын Хүнсний аюулгүй байдал, хангамжийн өнөөгийн төвшин, хүнсний салбарт тулгамдаж буй асуудал,  тус салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам гэсэн үндсэн гурван агуулгаар чуулж байна.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн салбарын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ”, УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны  ерөнхийлөгч Д.Тэрбишдагва “Монгол Улсын Хүнсний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”, ШУТИС-ийн ҮТС-ийн захирал, Доктор, Дэд профессор Ж.Туяацэцэг “Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээ, чиг хандлага”,  Технологийн дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Гавьяат багш Б.Барамсай “Хүнсний салбарын хүний нөөцийн асуудал”,  МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амарсайхан “Хүнсний салбарын бизнес эрхлэгчид нэгдэж бизнесийн орчноо сайжруулах” сэдэвт илтгэлүүдийг тавьсан юм.

Ийнхүү хүнсний салбарын  сүлжээнд оролцогчид чуулганд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэн Монгол улсын Хүнсний салбарын бодлого, эрхзүйн баримт бичгийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, цаашид хэрэгжүүлэх ажлын зорилго, чиглэлийг тусгасан зөвлөмжийг боловсруулан Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гардуулан өгч, Монгол Улсын ерөнхийлөгч,  Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт тус тус хүргүүлэхээр болсон юм.  




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.