LIVE


О.Магнай: АН-д 40 саяар жагсаал хийх мөнгө, санхүү байхгүй

3 долоо хоног TIMES.MN

АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, Ж.Амарсанаа, Д.Оросоо нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.



АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай “Нэр бүхий яамдын гадаа иргэдийн эсэргүүцлийн жагсаал болсон. Иргэдийн сайн дурын тэмцлийг АН дэмжсэн. Харамсалтай нь эдгээр тэмцлийг эрх баригчид төдийлөн ойшоосонгүй. Шударга ёсыг тогтоож, сэлэм эргүүлнэ гэсэн том дарга нь сайд нараа хамгаалж үлдэхээр шийдсэн бололтой. Энэ нь яавч зөв зүйл биш. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж иргэд тэмцсэн. АН энэ тэмцлийг дэмжсэн. АН өнөөдөр сөрөг хүчин. 40 саяар жагсаал хийх мөнгө, санхүү АН-д байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Уг нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хийх ажил маш их байгаа. Нийгмийн хүлээлтийг өнөөдрийг хүртэл хангаж чадахгүй байна. Ардчиллын хамгийн том суурь нь иргэдийн оролцоо юм. Яамдын үүдэнд болсон жагсаалд цагдаа хүчний байгууллага хүч хэрэглэсэн тохиолдол гарсан. Мөн жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэлээ.


АН-ын Хууль эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Оросоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар “Наймаа хийх зарчмаар эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Монгол Улс цаашдаа парламентаас Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Цэц хянахгүй байх зарчим руу орох гэж байна. Ингэхийн тулд Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг есөн жил болгох заалтыг оруулсан. Энэ бол Үндсэн хуулийн авлигал. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засаг захиргааны нэгжийн тогтолцоог өөрчлөх гэж байна. Энэ өөрчлөлтөөр үндсэн агуулга, суурь зарчмыг нь алдагдуулах гэж байна. Ийм байдлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна” гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 өдөр, 6 цаг [202.21.109.131]


Ta nart shirheg ch zoos baih hereggui ter chigeeree eh ornoos mine dald ortsgoo


Зочин    1 долоо хоног [103.229.122.164]


АН-д 40 сая байхгүй бол тэрхүү 40 саяыг хэн санхүүжүүлсэн бэ


Зочин    2 долоо хоног []


Таньдаг нөхөр талбайд таараад 20000 аваад ирье гээд гүйж л байна лээ


Зочин    2 долоо хоног [103.9.90.130]


хэрэг хуучрахгүй Магнай


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


Дарваан хар


Зочин    2 долоо хоног, 6 өдөр [183.177.101.107]


balai novsh


Зочин    2 долоо хоног, 6 өдөр []


Энэ нэг харх шиг амьтныг харахаас л зэвүү хүрээд байна. Хайран сайхан таван залуугийн аминд хүрсэн гэж хэлэхэд илүүдэхгүй. Дуулиант 7 сарын үймээнд залуучуудыг турхирч оруулчхаад хүмүүсийн суган доогуур шургаад ар тийшээ зайлж байхыг нь телевизээр харчхаад ямар их дургүй бүрсэн билээ. Хүмүүс үүнийг яасан амархан мартах юм бэ?