Нийгэм


ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав

3 сар, 1 долоо хоног TIMES.MN

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нэргүй нар Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг дарга Б.Алтансарнай, төмс хүнсний ногоо эрхлэгчидтэй уулзлаа.

Дархан-Уул аймгийн Орхон сум 2018 онд Монгол улсын төмс хүнсний ногооны хэрэгцээний 18 хувийг хангасан байна. Сумын хэмжээнд газар тариалангийн зориулалттай нийт 1300 орчим га талбай байгаагаас одоогийн байдлаар нийт 198 иргэн 5 аж ахуй нэгж байгууллага 952.29 га-д 18 төрлийн хүнсний ногоо тариалсан байна. Үүнд:

  1. Төмс- 206.7
  2. Лууван- 351.6
  3. Байцаа- 4.68
  4. Шар манжин- 115.7
  5. Хүрэн манжин- 59.3
  6. Сонгино- 134
  7. Сармис- 4.41
  8. Өргөст хэмх- 54.7
  9. Тарвас- 0.5
  10. Чинжүү-0.03
  11. Навчид байцаа- 0.05
  12. Дун ногоо- 0.1
  13. Хулуу- 0.03
  14. Шанцай- 0.01
  15. Бууцай- 0.01
  16. Улаан лооль-0.4
  17. Гоньд- 0.1
  18. Рапс- 20 тус тус тариалсан байна.

Одоогийн байдлаар тариалалтын явц 75 хувьтай явагдаж байна. Шар манжин, хүрэн манжин, өргөст хэмх, чинжүү, тарвас гэх мэт таримал ургамлын тариалалт явагдаж байна.

Дархан-Уул аймгийн Орхон сумын хэмжээнд усалгаатай газар тариалан эрхэлдэгээр онцлогтой.  Нийт 750 гаруй га услах хүчин чадалтай, 79-ийн тохой зэрэг инженерийн хийцтэй услалтын систем 1971 онд ашиглалтанд орж одоог хүртэл Шарын гол, Бүрэн толгойн услалтын системийг ашиглаж байна. Тус сумын тариалан эрхлэгч иргэн, ААНБ-д тулгамдаж буй асуудлын нэг бол Шарын голын услалтын системийн засвар үйлчилгээ юм. Анх 1971 онд  450 га услах хүчин чадалтай ашиглалтад орж  байгуулагдсанаас хойш 48 жил ашиглагдаж байна. 1990 оны өмч хувьчлалаар “Хуртай” ХК-ны эзэмшилд шилжсэн бөгөөд одоо “Поликом” ХХК-ны өмчлөлд байдаг байна. Тус услалтын системд одоогийн байдлаар 700 орчим га талбайд 450 гаруй иргэн тариалсан хүнсний ногоог услаж байна. Тариаланч нарыг усаар хангахын тулд жил бүр ЗДТГ-аас, системийн ойролцоо тариалалт хийдэг иргэн аж ахуйн нэгжтэй хамтран жижиг засвар хийж тариалалын хугацаанд ашиглаж байна. Энэхүү услалтын систем нь суурилагдсан цагаасаа хойш урсгал засвар үйлчилгээг хийгдээгүй байна.

Цаашид энэ усалгааны системийг сум орон нутгийн мэдэлд авч, найдвартай ажиллагааг хангаж, сумын эдийн засгийн үндэс болсон газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүсэлтийг харгалзан Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай хүнсний ногооны усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх төслийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж өгөх албан бичгийг ХХААХҮ-ийн дэд Ж.Саулед өгсөн юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар [66.181.191.212]


mahnii vnee buulgaachee..