Нийгэм


"Шүд угаалтын аварга" шалгаруулах тэмцээний ялагчид тодорлоо

1 сар TIMES.MN

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвөөс санаачлан НЗДТГ, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ий хоёрдугаар шатны арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.


Налайх дүүргийн ЕБС-иудын 9-12 насны сурагчдын дунд анх удаа зохион байгуулагдаж буй тус тэмцээний нэгдүгээр шатанд нийт есөн сургуулийн 184 хүүхэд 40 багт хуваарилагдан өрсөлдсөн бол, хоёрдугаар шатны тэмцээнд эхний шатанд шалгарсан 40 хүүхэд нийт таван баг болон өрсөлдсөн байна. 
Энэхүү тэмцээний шилдэг багаар 109 дүгээр сургуулийн “Танан цагаан”, Налайх хотын шүдээ хамгийн сайн угаадаг хүүхдээр мөн тус багийн гишүүн Ц.Наранцэцэг, 119-р сургуулийн Шүдний дагинас” багийн Э.Амина нар шалгарчээ. Тэмцээний хоёрдугаар шатанд түрүүлсэн баг ирэх намар Тайвань улсад болох "Шүд угаалтын аварга" шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.


“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ, НШЭНТ, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж буй тус ажлыг Тайваны хүүхэд, гэр бүлийг дэмжих сан, “Таван богд интернейшнл” ХХК “Colgate” бүтээгдэхүүн, “Good neighbors” ТББ, “АПУ” ХК-ийн зүгээс дэмжин ажиллажээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.