Нийгэм


Орон нутгийн замд осолдсон тээврийн хэрэгслийн 75% нь буруу талдаа жолооны хүрдтэй гэв

1 сар TIMES.MN

Тээврийн цагдаагийн алба жилд дунджаар 81 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага хүлээн авдаг. Үүнээс 29 мянган зам тээврийн осол бүртгэгдсэн. Зѳрчилд холбогдогсдын 75% нь буруу жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл унаж явсан нь тогтоогдоод байна. Иймээс эдгээр тээврийн хэрэгслийг урт хугацаанд замын хөдөлгөөнөөс хасах саналыг хууль боловсруулагчдад хүргүүлээд байгаа юм.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг: “Яараад яах вэ” гэх аяныг жолооч нарт зохион байгуулна. Учир нь дийлэнх осол жолоочийн буруутай үйлдлээс болж гардаг. Жолоочийн ухамсар, хандлага, соёлыг өөрчлөх нэн түрүүний шаардлагатай байна.

Гадны орнуудын хувьд жолоочийн, зорчигчийн, явган хүний замын хөдөлгөөнд оролцох соёл их өндөр байдаг.

Манай орон жилд 500 хүн зам дээр нас барж байгаа нь цѳѳхѳн хүн амтай бидний хувьд их тоо юм. Мѳн орон нутгийн зам дээрх ослыг бууруулахын тулд хурд сааруулагч байрлуулна. Энэхүү аянд Шунхлай, Таван богд, Оюутолгой, Мобиком зэрэг байгууллагууд хамтран ажиллах юм байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.