Улс төр


С.Жавхлан: Төрийн ордныг арц хүжээр ут

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах,  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа.  


УИХ-ын гишүүн С.Жавхлан: Миний бие хуулийн төсөл санаачлаад өргөн барьсан. Өнөөдрийг хүртэл хариу байдаггүй. Гадаадын захиалгатай, тодорхой эрх ашгийн төлөө хууль хоёр цагийн дотор хэлэлцэгддэг. Таныг УИХ-ын дарга болоход зальжин битгий байгаарай гэж ерөөсөн. Гэтэл өнөөдөр та наад модон алхаа юунд ашиглаад байгаа юм бэ. Миний хуулийн хариуг өнөөдөр хэлэлцэхгүй бол би өнөөдрөөс эхлээд тэмцэл зарлаж байна. Монголын түмэн олны өр сэтгэлийг бичсэн хууль яагаад хэлэлцэгдэж болдоггүй юм бэ. Муу, бурангуй зальжин ажилладаг, хулгай, муухай сэтгэлээрээ алх цохиж, монголчуудыг хохироодог оо боль. Та нар наад алхаараа өөрсдийгөө цохь. Төрийн ордныг арц хүжээр ут. Хүн амиа алдаж, бузартсан байна. Өөрсдийгөө л лам, хутагт хувилгаадаар засуулаад яваад байдаг. Өнөөдрийн энэ махны үнэ, сайдуудын байж байгаа царай, хар тамхитай холбогдсон зүйлээ хар нэг ч болж байгаа зүйл алга" гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар, 1 долоо хоног [66.181.161.29]


чи өөрийгөө адууны хотоолоор ут