Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 8 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 өдөр, 11 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 өдөр, 12 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 өдөр, 16 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
2 өдөр, 14 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
2 өдөр, 14 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
2 өдөр, 16 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
2 өдөр, 16 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 5 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
3 өдөр, 10 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
3 өдөр, 11 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
3 өдөр, 11 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
3 өдөр, 15 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
3 өдөр, 16 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
3 өдөр, 16 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
3 өдөр, 16 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
4 өдөр, 15 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 2 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 5 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 9 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
5 өдөр, 12 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
5 өдөр, 13 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
5 өдөр, 13 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
5 өдөр, 14 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
5 өдөр, 16 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
5 өдөр, 16 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
5 өдөр, 16 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
5 өдөр, 16 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 1 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 1 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 1 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 2 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 2 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 2 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 2 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 3 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 3 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн …
1 долоо хоног, 3 өдөр

Нүүрсний хэрэг: Ерөнхий прокурор, гаалийн дарга юу хэлэв

Нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Ариунболд, ГЕГ-ын дарга Б.Асралт нар мэдээлэл өгөв.

Ц.Ариунболд

-Нүүрсний гэх асуудалтай холбоотой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Хэргийн цар хүрээ, хэрэгт оролцогчдын хэргийн цаг хугацаатай уялдуулаад ажлын хэсэг шалгаж байгаа. Ажлын хэсэг цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх газрын бүрэлдэхүүнтэй. Хэрэг бүртгэлтийн мөрдөн байцаах ажиллагаанд Нийслэлийн прокурорын газрын прокурорууд хяналт тавьж байна. Нүүрсний гэх хэрэгт 21 хэрэг бий. Эдгээрт гэмт хэрэг, авлига, албан тушаал, мөнгө угаалттай уялдуулсан үндэслэлүүдээр Эрүүгийн хуульд заасан зүйл ангиудаар шалгаж байгаа.  Өнөөдрийн байдлаар найман хэрэгт 41 хүнийг холбогдуулж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Үүнээс гурван хэрэгт холбогдох 30 гаруй хүний хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Одоо ажиллагаанд байгаа хоёр хэрэгт холбогдох 12 хүнд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Цаана нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа 6 хэрэг бий. Мөрдөн байцаах ажиллагаа өргөн хүрээтэй, олон хэсэгт хуваагдаж явагдана.  Хэрэг бүртгэлтийн ажиллагаа гэдэг нь нотлох баримт цуглуулдаг. Шүүхийн өмнө гэм бурууг тогтоох ажиллагаа явагддаг. Нотлох баримт цуглуулсны үндсэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах асуудлаа шийдвэрлэдэг.  Үүний дараа хэрэг бүрэн нотлогдсон байна гэж прокурор үзвэл мөрдөгчийн саналын дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлдэг. Шүүх хэрэгт холбогдсон хүмүүс гэм буруутай эсэхийг шийднэ. Ингэж байж Үндсэн хууль, эрүүгийн хуульд заагдсаны дагуу энэ хүн гэм буруутай байна гэж тооцогддог. Тийм учраас өнөөдөр яригдаж байгаа энэ хэргийн талаар мэдээлэгдэж байгаа асуудал дээр мөрдөх болон хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар энэ хүн ийм гэм буруутай, улсад төчнөөн төгрөгийн хохирол учруулжээ гэдгийг шууд хэлэх боломжгүй. Хуулийн байгууллага нотлох баримтуудыг аль болох богино хугацаанд цуглуулна. Бид хуулийн дагуу үйл ажиллагааг явуулна, хуулиас гажихгүй. Мөрдөгч нар хуулийг биелүүлж ажиллана гэдэгт найдаж байгаа. Ажлын хэсэг аль болох богино хугацаанд үр дүн гаргана. Хэргийн явцыг тухай бүрд хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулна. Энд яригдсан мэдээлэл гэдэг нь бид нарын гэмт хэрэг шалгах үндсэн эх сурвалж болдог. Энэ эх сурвалжуудаа эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу хэргийн нотлох баримтыг цуглуулаад мөрдөгч, прокурор үнэлэлт дүгнэлтээ хийж, шүүх гэм буруугийн асуудлыг хэлэлцдэг зармын дагуу ажиллана.  Бид ийм хүчээр ажиллана гэдгээ харуулж, бүрэн бүрэлдэхүүнээрээ энд ирээд байна. Мөрдөх болон прокурорын байгууллага БНХАУ-д эрх зүйн туслалцаа үзүүлэх, хил, гаалийн байгууллагуудад мэдээллээ түргэн шуурхай ирүүлэх хүсэлтүүдээ тавьсан. Энэ дагуу БНХАУ туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн гэж ойлгож байгаа.Яг тийм хугацаанд нүүрсний хулгайн асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлж чадахгүй. Өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Дахиад дүгнэлт хийх шаардлага гарч ирдэг. Аль болох богино хугацаанд үр дүн гаргана. Шилдэг гэсэн мөрдөгч нараа оролцуулан, ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа.

ГЕГ-ын дарга Б.Асралт:

-2013 оны үед миний бие гаалийн байгууллагад ажиллаж байгаагүй. Үүний дараа УИХ-ын гишүүн асан Л.Энхболд 380,000 тонн нүүрс алдагдсан гэдгийг зарлаж байв.Тухайн үед гаалийн байгууллагаас ажлын хэсэг гарч ажилласан. Энэ хүрээнд 379,000 тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэдэг мэдээллийг 2018 онд хуулийн байгууллагад гаргаж өгсөн.2022 онд мөн ажлын хэсэг гаргаад арван машин нүүрс хулгайгаар гаргасныг тогтоосон.

Сэтгүүлчид Б.Асралт эл асуудалд холбоотой учраас ажлын хэсэгт орж болох уу гэж асууж байна. Шаардлагатай гэж үзвэл миний бие өөрийгөө хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн. Түүнчлэн машин нь бүртгэлтэй ч бүрдүүлэлт хийгдээгүй. Бүрдүүлэлтээ хийсэн ч машин нь бүртгэлгүй асуудал гарсан учраас гаалийн шинэчлэл хийх шаардлагатай гэж үзсэн. Гаалийн болон боомтын шинэчлэлийн хүрээнд цахимжуулах ажлыг 2020 онд дуусгахаар төлөвлөсөн. Гэтэл цар тахлаас үүдэн шинэчлэлийн ажил одоо ч дуусаагүй.Мөн одоогийн байдлаар Гаалийн байгууллагаас хоёр хүн шалгагдаж байна.Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомт дээр нүүрсний тээвэрлэлтийг шалгадаг тоног төхөөрөмж, ажилчдын орон сууц зэрэг дутагдалтай зүйлс бий.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл