LIVE


Ж.Ганбаатар: 300 сая хүртэлх төгрөгийн зээлийг ЖДҮХС-аар дамжуулж олгоно

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр /2019.06.06/ -ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулж УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Ганбаатар сэтгүүлдэд мэдээлэл хийлээ.


Тэрбээр, “Хуулийн гол зорилго бол зээл олгох биш юм. Үндсэн зорилго нь ажлын байр бий болгож, олон айл өрхийн амьжиргааг авч яваа хүмүүсийг дэмжихийн зэрэгцээ шинээр бизнес эрхлэх сонирхол, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, мөн гадаадад ажиллаж байгаад ирсэн иргэнд бизнес эрхлээд явахад нь тулгардаг хүндрэлийг арилгах, төрийн зүгээс  дэмжих дэмжлэгийг тодорхой болгоход чиглэж байгаа.

Бизнесийг дэмжих төрийн зохицуулалтын хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлсэн. Ингэснээр төрөөс үзүүлж буй дэмжлэгийг бизнес эрхлэгчдэд ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдлээ.

Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх зүйн байдлыг хуульчилсан. Ингэснээр  институцийн тогтвортой байдлыг хангаж өгсөн гэж үзэж байна.

Зээл олгох, сонгон шалгаруулах журмыг салбарын сайд биш Засгийн газар батлахаар өөрчилсөн. Ингэснээр зээл зорилтот бүлэгтээ хүрэх, ил тод, нээлттэй байдал сайжирч байна” гэлээ.

Үргэлжлүүлэн, өрсөлдөх чадварыг сайжруулж, хөгжих, өргөжих боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд ажилчдын тоо, борлуулалтын хэмжээ нэмэгдэх тусам боломжтой зээлийн хэмжээ нэмэгдэж байхаар зохицуулалт хийснийг тэмдэглэв.

Тухайлбал,  бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээс жижиг рүү шилжсэн тохиолдолд боломжит зээлийн дээд хэмжээ 300.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөг болж нэмэгдэх,  дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа тохиолдолд арилжааны зээлийн хүүгийн 5 хүртэл хувь хэмжээнд төрөөс татаас авах боломж нээгдэж байгаа гэв.

Бизнес эрхлэгчид кластерийн хэлбэрээр хамтран ажиллах тохиолдолд төрөөс тэргүүн ээлжинд санхүү, татвар, дэд бүтцийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр мөн хуульд тусгасан байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.