Дэлхийн балетын түүхэнд монгол хүү нэрээ мөнхөллөө

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, Юнискод бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix”  тэмцээнд Мөнх-Эрдэний Тэлмэн хүү алтан медаль авч, улс эх орныхоо нэрийг өндөрт мандууллаа. Энэхүү тэмцээний түүхэнд монгол хүн анх удаагаа алтан медаль авч байгаагаараа онцлог юм. Үүнээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болж, олон олон шагналуудыг хүртээд байна. Түүний хувьд нэрт балетчин У.Бат-Эрдэнэ багшийн удирдлага дор бэлтгэлээ базаасан бөгөөд энэ сарын 12-нд эх орондоо ирэх юм.


Ийнхүү монгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөлж үлдээлээ. Хүн бүрт ховорхон тохиох азтай хувь тавиланг атгаад төрсөн М.Тэлмэн хүүг урлагийн бурхан үргэлж ивээх болтугай. Мөн Дэлхийд данстай Удвалын Бат-Эрдэнэ багшдаа Монголынхоо нэрийг өндөрт өргөх олон олон залгамж халаагаа бэлтгэх аугаа үйлсэд нь амжилт хүсье. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 өдөр, 23 цаг []


баяр хүргие? Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байх болтугай!