Эдийн засаг


Дуучин У.Далантай гомджээ

5 жил, 6 сар TIMES.MN

МУГЖ дуучин Э.Амартүвшин, Г.Ариунбаатар болон Хөсөгтөн хамтлагийн уран бүтээлчдийг мөнгөн шагналаар шагнах ёслолын ажиллагаа Төрийн ордонд болсон юм. Засгийн газрын тогтоолоор тэднийг 80 болон 20 сая төгрөгөөр тус, тус шагнасан.
 

 Г.Ариунбаатар "Дөрвөн жилийн өмнө болсон Чайковскийн нэрэмжит уралдаанд Э.Амартүвшин хоёрдугаар байр эзэлж надад маш их урам, зоригийг өгсөн. Тэгээд л дөрвөн жилийн турш зорилготойгоор бэлдсэн. Тэр хөдөлмөрийн үр дүнгээ өнөөдөр хүртэж байгаадаа баяртай байна. Тус наадмын гран при шагналыг 1975 оноос хойш дуучин хүн аваагүй юм билээ. Өөрийгөө Гранпри авсан гэж тухайн үед бодоогүй. Өөртөө ч итгээгүй. Хэсэг хугацаа өнгөрсний дараа надаас өөр Монгол хүн байхгүй шүү дээ гэж бодсон. Дэлхийн том театрт дуулах урилга ирж байна. Монголдоо уран бүтээл турвихаас гадна амжилтаа улам ахиулж, дэлхийн театруудад дуулах бодол байна. Тэр ажил есдүгээр сард эхэлнэ" гэж онцоллоо. 
 
 Харин МУГЖ Далантай  их гомджээ. Тэрээр 2001 онд эх орондоо энэ шагналыг  авчирч байхад тухайн үед нь хэн ч тоогоогүй аж.

 






Холбоотой мэдээлэл