Шар


Жүжигчин Ч.Очгэрэл СТА цол тэмдгээр энгэрээ мялаажээ

2 долоо хоног TIMES.MN

Жүжигчин, Ч.Очгэрлийг “Universe Best Songs” нэвтрүүлэгт оролцсон гэдгээс илүү  “Мартагдашгүй намар” “Содура” “Говийн домог” УСК-д тоглосон гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг. Тэгвэл жүжигчин бүсгүй  тавдугаар сарын 30-ны өдөр нээлтээ хийсэн “Зуун жилийн эморол” УСК-ны нээлтийн үеэр  Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан байна.

Түүний хувьд “Зуун жилийн эморол” УСК-ны  гол дүрд тогложээ. Хэдэн жилийн хугацаанд уран бүтээлээс  илүү хувийн амьдралдаа анхаарал хандуулсан тэрбээр урлагийн салбарт ийнхүү эргэн ирж байгаа бололтой.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 4 өдөр [203.91.116.118]


3 кино-нд тоглосон хүн мөн 3 дуу дуулсан хүнд л өгдөг шагнал юм аа даа,,,энэ СТА гэдэг нь