Шар


Загвар өмсөгч Э.Одгэрэлийн алмайруулалт

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN



 Өчигдрөөс сошиалаар цацагдаж эхэлсэн загвар өмсөгч Э.Одгэрэлийн дотуур хувцастай зургууд хүмүүсийг алмайруулаад байна. Дэлхийн нэртэй загвар өмсөгчдийн түүхийг харахад залуу зандан насандаа нүцгэлсэн, дор хаяж дотуур хувцасны зураг авалтад орж байсан байдаг. Харин загварын тайзнаа хамгийн удаан хүлээн зөвшөөрөгдөж, өдгөө ч хамгийн эрэлттэй, үнэтэй гэгддэг загвар өмсөгч Э.Одгэрэл сэтгүүлийн нүүрнээ нүцгэлж, дотуур хувцасны зураг авалтад огт орж байгаагүй юм билээ.


“Никитон”-ы Б.Батчулууны “Бурмаа” дууны клипийг эс тооцвол хамгийн анхаарал татсан халуухан бүсгүй Э.Одгэрэл хэзээ ч нүцгэлж байгаагүйгээрээ онцлог. Тэгвэл залуу зандан насандаа нүцгэлж байгаагүй ч топ загвар өмсөгч маань тавь гарсан насандаа зориглож нүцгэлжээ. Мэргэжлийн загвар өмсөгчийн хувьд анх удаа дотуур хувцасны зураг авалт хийлгэсэн байна. Нисэх онгоцонд, Монголын томоохон зургийн багийнхантай хийгдсэн уг зураг авалтын захиалагч нь хэн бэ.

Өөрөөр хэлбэл, хэн Э.Одгэрэлийг нүцгэлэхэд хүргэв.
Дэлхийн загварын төв Милан, Венец хотуудын дунд нь байх Десенцано дел Карда хотод ерээд оны дундуур мэндэлсэн “Инканто” брэнд мөнхийн залуу хатагтай Э.Одгэрэлийг гоо биеэ гайхуулахад хүргэсэн юм байна. Амжилтад хүрсэн, өөрийгөө хүндэтгэж, эрүүл мэнддээ анхаардаг бүсгүйчүүд энэ
брэндийг сонгон хэрэглэдэг гэдгээрээ алдартай. Тэр тусмаа “Инканто” гучаас дээш насны бүсгүйчүүдэд зориулж голлох бүтээгдэхүүнээ гаргадаг нь тэд чанар, үнэ цэнийг илүүтэй ойлгосон байдагтай нь холбоотой биз ээ. Эднийд халуухан, бүр халуухан гэсэн загварууд байдаг нь эмэгтэйчүүдийн төдийгүй эрчүүдийн ч сонирхлыг төрүүлдэг. Үнэхээр ч Э.Одгэрэлийн өмссөн халуухан хувцаснууд аазгай хөдөлгөм харагдаж байгаа юм. Мөн төрөл бүрийн загварын дотуур хувцас, унтлагын хувцас, оймс, усны хувцас, спорт хувцас мөн хөвөн даавуун материалтай дээд зэрэглэлийн дотуур хувцсыг хүмүүст хүргэдэг тус брэндийн маш идэвхтэй хэрэглэгч нь хатагтай
Э.Одгэрэл өөрөө аж. Түүнд маш их таалагддаг брэнд учраас тавь гарсан насандаа зориглон нүцгэлж, хүн хүсвэл өөрийнхөө биеийг хэрхэн гоо сайхан авч явж болдгийг батлахаар шийджээ.

“Инканто” брэндийг манайхны андахгүй мэдэх болсон алдарт “Лориблю”-г оруулж ирдэг компани Монголд оруулж иржээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 6 өдөр [202.131.242.254]


60 нас хүрэх гэж байгаа бүсгүй хүн гэхэд сайхан толиотой л байна. бие сайн арчилаад 70 хүрэх болтугай. эмээ болсон хүн ийм зэргийн байгаа нь сайшаалтай. түүний ажилд амжилт


Зочин    4 долоо хоног []


ТАНЫГ ХҮНДЭЛЖ ЯВДАГ ШҮҮ. АМЖИЛТ ХҮСЬЕ!


Зочин    4 долоо хоног []


Almairuulah um uu alga. Plastic bolson avgai bna


Зочин    4 долоо хоног []


Bie unelehiin omnoh baifal gesen garchig baival tohiroh zurag avalt bna.


Зочин    4 долоо хоног []


Almairuulah um uu alga. Plastic bolson avgai bna


Зочин    4 долоо хоног, 1 өдөр []


хѳгшин кобра