Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ

1 сар TIMES.MN

БНХАУ-ын Хөххотод тавдугаар сарын 24-26-нд жүдо бөхийн Гранпри тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд нийт 403 орны 300 жүдоч хүч үзсэн юм. 

Монгол Улсын шигшээ баг 25 тамирчинтай энэ тэмцээнд оролцсон бөгөөд багийн дүнгээр 16-р байрт бичигдлээ. Тодруулбал:

66 кг-ын жинд Ёндонпэрэнлэйгийн Басхүү хүрэл

- 100 кг-ын жинд Лхагвасүрэнгийн Отгонбаатар хүрэл

+ 100 кг-ын жинд Найдангийн Түвшинбаяр мөнгө

Отгонбаатарын Ууганбаатар ~ Шагналт байранд шалгарсан амжилт тус тус үзүүлж,  тэмцээнийг өндөрлөв.

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн аварга Н.Түвшинбаяр хэсгийн аварга болж хагас шигшээд шалгарсан. Улмаар мөнгөн медалийн төлөө Германы бөхтэй барилдан цэвэр ялж алтан медалийн төлөө БНСУ-ын Ким Мин Жонтой хүч үзсэн ч ялагдал хүлээлээ. Ийнхүү тэрээр Хөххотын гранприд хоёр жил дараалан финалдаж 2018 онд алтан медаль хүртсэн бол 2019 онд мөнгөн медаль хүртэж байгаа нь энэ юм. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.