Нийгэм


"Элэг бүтэн Монгол" хөтөлбөр, сүрьеэгийн эрт илрүүлгийг эрчимжүүлнэ

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр болон “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр, мөн гемодиализийн тусламж, үйлчилгээний явцын  хяналт дүгнэлт, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилт,   “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд хийсэн ажлуудаас гадна улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт, томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээлэл, амбулаторийн үзлэг, орны ачаалал, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн даатгалаас санхүүжих санхүүжилтийн талаар холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. 




Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шуурхай хурлын хүрээнд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, эмнэлгүүдийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн хангалт зэрэг тодорхой ажлууд, тулгамдаж буй асуудлын талаар харьяа байгууллагын дарга нартай санал солилцсон юм. 




Түүнчлэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үйл ажиллагаа болон сүрьеэгийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоог эрчимжүүлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулж, хэрэгжилтийн явцад хяналт тавьж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад даалгалаа.


НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР







Холбоотой мэдээлэл


Мэдэгдэл
Мэдэгдэл
3 цаг, 23 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.