Нийгэм


Зүй бусаар хорогдсон байж болзошгүй их хэмжээний мах хадгалан шулж байсныг илрүүллээ

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN
Өчигдөр буюу 2019 оны 05 сарын 23-ны өдөр СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах ТМ Эко хүнс ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явууллаа. Хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр зүй бусаар хорогдсон байж болзошгүй 20 гаруй тонн үхрийн мах байсныг илрүүлэн, тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгөв.

Хяналт шалгалт үргэлжилж байна.




Холбоотой мэдээлэл


Мэдэгдэл
Мэдэгдэл
3 цаг, 36 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 2 өдөр [64.119.21.196]


ЗҮЙ бус хорогдсон малыг эргэлтэнд оруулдаг болжээ. МӨНГӨ олохын тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүс байна. ИЙМ төрлийн махыг нийтийн хоол, хиаманд л ашиглаж байж мэднэ дээ


зочин    3 долоо хоног, 2 өдөр []


За ингээд аймшиг монголд ороод иржээ.