Улс төр


Д.Эрдэнэбат: АТГ-аас намайг яллагдагчаар татсан нь үнэн

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат АТГ-т шалгагдаж байгаа билээ. Тэрээр уг асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Тавдугаар сарын 21-ний өдөр намайг АТГ-аас дуудаж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хэрэг асуудалтай холбогдуулан яллагдагчаар татах тогтоолтой танилцуулсан. Яллагдагчаар татагдсан нь үнэн. Түүнээс долоо хоногийн өмнө гэрчийн мэдүүлэг авч, дараа нь яллагдагчаар татахаар болсон.  Иргэнийхээ хувьд хууль журмын дагуу тогтоолтой танилцсан. Энэ бол 21-ний үдээс хойш болсон явдал. Өчигдөр өглөө хэвлэлүүдээр ялын үндэслэл, яллагдагчаар татсан тухай эх сурвалж нь тодорхой мэдээллүүдийг гаргаж эхэлсэн. Эрүүгийн хуульд аливаа мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр өгөх ёстой гэсэн байдаг. Гэтэл ийм мэдээлэл гарсанд гайхаж байна. Яагаад хуулийн хүрээнд яригдаж байгаа зүйлийг гэнэт ямар зорилгоор цацах болов. Тэр өдрийн болсон үйл явдлыг харахад Л.Оюун-Эрдэнэ сайд Хөгжлийн банкны асуудлаар, Ч.Хүрэлбаатар сайд Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар нийтэд мэдээлэл хийсэн. Энэ бүгдийг уялдуулаад харах юм бол улстөржсөн шинжийг агуулж байна. 

Тиймээс би АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокурор хоёрт хүсэлт хүргүүлж байгаагаа мэдэгдэх гэсэн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр нийтэд мэдээлж болно” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс энэ асуудлыг хяналтдаа авч, шийдвэрлэж өгнө үү гэж АТГ-ын дарга болон УЕП-т хандан хүсэлт гаргаж байгаа юм.  Эрдэнэттэй холбоотой нийгэмд олон янзын хандлага байгаа. Гэхдээ надад нэг л зарчим бий. ОХУ-ын компанийн өмчлөлд байсан 49 хувийг Монгол Улсын Засгийн газар хамтын улс төрийн шийдвэр гаргаж Монголд оруулж ирснийг зөв гэж харж байгаа. 

Энэ явдал улс төрийн шинжтэй болж байгаа нь ойлгомжтой болж эхэлж байна. Нөгөө талаас энэ нь АН-ыг бүхэлд нь харлуулах үйл ажиллагаа болж эхэлж байна. Сүүлийн үед АН-ын удирдлага руу зохион байгуулалттайгаар дайрч давшилж байгаа. 

Хоёрдугаарт, Эрдэнэтийн 49 хувь Монголд ямар ч хохирол авчраагүй. Гэтэл Монгол Улсад онц их хэмжээний хохиро учруулсан гэх үндэслэл гаргаж байгаа нь буруу гэж харж байна. 49 хувийн асуудлаар түүнээс өмнө болсон бүх хулгай, луйврыг далдлах гэж байна.  Д.Эрдэнэбат гэдэг хүний асуудлыг шийдэх эрх нь энэ төрд байгаа. Надад айх, өөрийгөө хамгаалах зүйл байхгүй" гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 4 өдөр []


Оросуудад 49 хувь буцаагаад өгчихөө манайхан нэгнийгээ дээшээ гархаар татаж унагаад тамын тогоондоо хамт үхэхиимдаа нээрээ оросдоо дээрэлхүүлээд байж байхдаа таарсан дуракууд


Зочин    3 долоо хоног, 4 өдөр []


Оросуудад 49 хувь буцаагаад өгчихөө манайхан нэгнийгээ дээшээ гархаар татаж унагаад тамын тогоондоо хамт үхэхиимдаа нээрээ оросдоо дээрэлхүүлээд байж байхдаа таарсан дуракууд


Зочин    3 долоо хоног, 5 өдөр []


Ээнэтийн 49 Орост байсан бол манайх одоо яаж байгаа бол


Зочин    3 долоо хоног, 5 өдөр []


Ээнэтийн 49 Орост байсан бол манайх одоо яаж байгаа бол


Зочин    3 долоо хоног, 5 өдөр []


Болоошдээ. МАНАН ын нэг том хулгайчдын нэг. Улсын мөнгөөр Эрдэнэтийг хувьд авна гэдэг арай дэндүү хужаа зан байна


Зочин    3 долоо хоног, 5 өдөр [203.91.118.247]


Ингээд байвал болоо ш дээ, Хууль хяналтынхан сайн бна ш дээ, Жинхэнэ том луйварчдыг барьж бна ш дээ,