Зөвлөгөө


Зөвлөгөө: Ургамлын тосыг ахуйд ашиглах нь

1 сар TIMES.MN


Бидний наранцэцгийн тос хэмээн нэрлэдэг ургамлын тосыг цэвэрлэгээ, гоо сайхны эмчилгээнд өргөн ашиглаж болно.

~Тавилга цэвэрлэх, өнгөлөх.


Лакан бүрхүүлтэй модон тавилгын гадаргууг ургамлын тос, спиртийг нэгийн харьцаатай хольж цэвэрлэдэг. Мөн тос, нимбэгний шүүс хольж, өнгөлөхөд өнгө нь маш сайхнаар сэргэдэг. 

~Хувцсанд будаг болон бэхийн толбо тогтоход тэр хэсэг газарт ургамлын тос уусгаж 10-15 минут болгосны дараа ердийн аргаар угаана. 

~Хөргөгч, сав, тавиур эхүүн үнэрийг тос шингээсэн алчуураар арчвал эхүүн эвгүй үнэр арилдаг. Мөн сармис, сонгино хэрчсэн мод, хутгыг арчихад үнэр арилдаг.

~Арьсан эдлэлийг арчлах.
Арьсан буйдан, түрийвч, савхин хүрэмийг наранцэцгийн тос шингээсэн резинээр арчдаг. Энэ нь арьсан эдлэл хатаж хагарал үүсэхээс сэргийлэх ба эдэлгээг уртасгадаг.

~Гутлыг арчлах.

Савхин гутлыг гутлын тосноос гадна ургамлын тос шингээсэн алчуураар арчих нь усыг үл нэвтрүүлдэг байна. 

~Ахуйн багаж хэрэгсэлийг зэв идэхээс хамгаална.

~Долоо хоногт нэг нэг халбага ургамлын тос уулгах нь мууранд нэмэгдэл тэжээл болдог байна.
Муурын үс толигор торгомсог болдог.

~Шүдийг бэхжүүлэх болон шүдний чулууг арилгах зориулалтаар наранцэцгийн тосыг амаа зайлах маягаар хэрэглэж болдог. 

~Үс хусах машины улыг ургамлын тосоор арчсан тохиолдолд арьсыг гэмтээж илүү үс үлдээлгүй цэвэрхэн хурдан ажилбар хийгддэг.

~Үрчлээг багасгаж, хуурай арьсанд тавигдах тэжээлийн маскны орцод заавал орох ёстой хамгийн ашигтай бэлдмэл бол ургамлын тос юм.



Холбоотой мэдээлэл


Наршилтаас сэргийлье
Наршилтаас сэргийлье
1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.