Нийгэм


Дөрвөн настай хүүгээ зодож, хүнд гэмтэл учруулсан Б.Тодзаяаг шүүнэ

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Өнгөрөгч гуравдугаар сарын 12-ний өдөр Баянгол дүүрэгт дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон жигшүүрт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Уг хэргийг үйлдсэн гэх Б.Тодзаяаг гурван хоног саатуулан шалгаж байгаад улмаар батлан даалтанд гаргасан байдаг.

Тэгвэл хүүгийн хойд эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурлын тов гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагт шүүх хуралдаан товлогджээ. Б.Тодзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хоёрдахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлджээ.




Холбоотой мэдээлэл


Мэдэгдэл
Мэдэгдэл
3 цаг, 37 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.