Нийгэм


Сэлэнгэ аймаг түймэртэй байна

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бургалдай баг сумын төвөөс зүүн хойш 20 км-т Ялбаг гэдэг газар түймэр гарсан мэдээ авч, ОБГ-ын албан хаагчид, орон нутгийн иргэд түймрийн голомт руу явсан.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд түймэр гарсан байж болзошгүй мэдээлэл авч шалгуулахад сумын ойролцоо айл бууц шатааж байсныг илрүүлэн унтраах арга хэмжээ авсан байна. Уг нутаг, цас их орсон, чийгшил ихтэй байна.

Түймрийн     IY     зэрэглэл     буюу   түймрийн     нэн   аюултай зэрэгт:  Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Булган аймгийн Ингэттолгой,  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ерөө,  Цагааннуур, Баруунхараа, Дархан-Уул аймаг, ,   Хэнтий     аймгийн   Баян-Овоо, Биндэр, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумдууд,

Түймрийн  III  зэрэглэл    буюу     түймрийн     аюултай зэрэгт:   Увс аймгийн Улаангом, Баруунтуруун, Завхан аймгийн Баян-Тэс, Тосонцэнгэл, Улиастай, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Булган аймгийн Булган, Могод, Хутаг, Тэшиг, Орхон аймаг, Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Зүүнхараа, Төв аймгийн Зуунмод, Угтаал, Жаргалант,  Баянчандмань Хэнтий     аймгийн   Өндөрхаан, Дадал, Өмнөдэлгэр, Оргил, Дорнод аймгийн Чойбалсан , Халхгол,  Дашбалбар, Баян-Уул, Улаанбаатар хот орчмын бүс   нутаг  хамрагдаж байна.




Холбоотой мэдээлэл


Мэдэгдэл
Мэдэгдэл
3 цаг, 50 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.