Шар


Хонг Конгийн алдарт жүжигчин Чоу Юнь Фат 64 нас хүрч байна

4 долоо хоног TIMES.MN

Бага байхдаа тариалангийн талбайд ажиллаж, гудамжинд худалдаа хийж, шуудан түгээгч, таксины жолооч, зочид буудлын угтагч зэрэг олон төрлийн ажил хийж байсан тэрээр сонингийн сурталчилгаанд тоглосноор амьдрал нь орвонгоороо өөрчлөгдсөн байдаг.

1980 онд Шанхайн танхайчуудын амьдралыг харуулсан "Bund" хэмээх цувралд тоглосон нь түүнийг Ази даяар таниулжээ. Энэ үедээ ТВ-ын цувралд олон тоглосон ч өөрөө өргөн дэлгэцэнд хүч үзэх сонирхолтой байв. Харин 1986 онд найруулагч Жон Үгийн бидний сайн мэдэх "Өнөөдрөөс илүү маргааш"-д тоглосноор жинхэнэ Азийн од болсон билээ. Тэрээр одоогийн байдлаар 24 телевизийн цуврал, 121 уран сайхны кинонд дүр бүтээгээд байгаа юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.