Нийгэм


Яармагийн гүүрийг хаасан тул Чингисийн өргөн чөлөөгөөр зорчихыг зөвлөв

4 долоо хоног TIMES.MN

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байгаа. Авто замын өнгөн хучилтын ажлыг тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлж, тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаасан билээ.

Тус ажил тавдугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг хэсэгчлэн хаах бүрэн хуваарийг өмнө нь танилцуулсан билээ.

Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Уулын зам Хийморь хотхоноос баруун чиглэлд Яармагийн гүүр хүртэлх замыг түр хугацаагаар хаасан тул Чингисийн өргөн чөлөөг сонгож хөдөлгөөнд оролцоорой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


Мэдэгдэл
Мэдэгдэл
3 цаг, 23 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.