Улс төр


Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

4 жил TIMES.MN

 УИХ дахь МАН-ын бүлгээс Дундговь, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт үүссэн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өнөөдөр шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад " Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулсан нь хууль бус болохыг тогтоосон шат шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгогдсон төлөөлөгчдийнхөө бүрэн эрхийг зөвшөөрсөн хурлаа хуралдуулахгүй байсаар сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацааг дуусгах гэж байна.

Засгийн газар нь нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалтын болон аргачилсан туслалцаа үзүүлж, тэдгээрийн бие даасан ажиллагааг хангах арга хэмжээ авч ажиллах ёстой. Гэтэл Засгийн газар, Ерөнхий сайд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хууль бус шийдвэрийг баталгаажуулан, орон нутагт улстөржилт, иргэдийн дунд талцал хагарал бий болголоо. Иймд Засгийн газар хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж, Дундговь, Говьсүмбэр, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулан үйл ажиллагааг нь жигдрүүлэх арга хэмжээг авч, хариу мэдэгдэхийг шаардаж байна”  гэжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.