Эдийн засаг


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Шилдэг эдийн засагч” боллоо

1 сар TIMES.MN

“Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг эдийн засагч” номинацид Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр, Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны дэргэдэх эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл нэр дэвшсэнээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Шилдэг эдийн засагч” боллоо.

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь улсын төсөв, сангийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж, макро эдийн засгийн голлох үзүүлэлтийг сайжруулахад хувь нэмрээ оруулсан юм. Тухайлбал, 2018 онд улсын төсөв 12 орчим тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь сүүлийн жилүүдэд байгаагүй үзүүлэлт байв. Мөн Засгийн газрын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр 74.4 хувь байсныг 58.9 хувьд хүргэж буурууллаа. Үүнээс гадна 2018 онд “Чингис” бондын үлдэгдэл 127.2 сая ам.доллар, “Дим Сам” бондын үлдэгдэл 905 сая иений үндсэн төлбөрийг зэрэг томоохон өр төлбөрийг төлж барагдуулсан. Засгийн газрын төсвийн бодлогыг амжилттай хэрэгжиж байгаа гэж Олон Улсын Валютын Сан, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд үнэлж байгаа юм. Хамгийн сүүлд Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийг шинэчлэх ажлыг манлайлан оролцож, татварын бааз суурийг өргөтгөх, жижиг компаниудад хөнгөлөлт, боломж олгох хуулийг УИХ-аар батлуулаад байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 5 өдөр []


Одоохондоо өөрсдийгөө шагнахаа түр хүлээх хэрэгтэй. Нэрээ татаж болно ш дээ. Тэр байгаль хамгаалахын сайд гэж шагналд дуртай нөхөр байна.....