Улс төр


Х.Баттулга: Зохион байгуулалттай хэрэг цаашдаа ч хөврөх болов уу

5 жил, 2 сар TIMES.MN
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг цагдан хорьсон талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга байр сууриа илэрхийллээ


Х.Баттулга:  “Тавантолгойн ордтой холбоотой асуудлууд цааш, цаашаа хөвөрч гарах байх. 2010 оны зургадугаар сарын 24-нд УИХ-аар Төмөр замын бодлого батлагдсанаас хойш энэ асуудал дээр эсрэг, тэсрэг байр суурь тулгарч эхэлсэн. Тийм учраас энэ асуудал цаашдаа зохион байгуулалтайгаар хөврөх болов уу” гэлээ.

                            

Сэтгүүлчдийн асуултанд өгсөн хариулт

-Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяатай холбоотой асуудлаар та юу хэлэх вэ. Танаас болж буруутгагдлаа гэх байр суурь голлож байна?

-Төмөр замын бодлого батлагдаж эхэлснээс хойш төмөр замын нарийн царигаар баялгийг зөөх бүлэглэлтэй тулсаар өдийг хүрсэн. Үүнээс үүдэлтэй.

-Чингис бондоос 260 гаруй сая ам.доллар зарцуулсан ч төмөр замд юу ч хийгээгүй гэх?

-Тэр бол А.Гансүх сайдын үед хийгдсэн ажил.

-Өнөөдрийг хүртэл хэдий хэмжээний ажил хийгдсэн юм бэ?

-М.Зоригт сайдаас наадахаа тодруул.

-Таны үед төмөр зам барихаар болж, далангийн ажил явсан шүү дээ?

-Намайг Зам тээврийн сайд байхад Засгийн газрын тогтоол гарсан, УИХ-ын шийдвэр гарсан. Төмөр замыг барь гэсэн. Тогтоолын дагуу ажил хийсэн мөнгө өгөөгүй. Баялгийг хэн хаашаа зарцуулахтай холбоотой юм яваад байгаа. Хэн нь баялгийг барьж эрх мэдэлд удаан суух вэ гэдэг тэмцэл явж байна.

-Б.Батзаяаг та буруугүй гэж бодож байна уу, эсвэл?

-Б.Батзаяа бол зарчимтай хүн, А.Гансүх бол хуульч хүн. Хуулиа мөрдөнө. Миний хувьд бол зарчимтай хүмүүсээс янз бүрийн юм гарахгүй болов уу гэж бодож байна. Мөрдөн байцаалтын шатанд юм ярьчихаар нөгөө хүмүүсээ ороочих болов уу гэж бодож байна.




Л.Ариун





Холбоотой мэдээлэл