Эдийн засаг


Эфирийн тосны төсөл шалгарлаа

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN


Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн “МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ” арга хэмжээний хүрээнд Шинжлэх ухааны Академи, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, “Стартап Монгол” ТББ хамтран “ЭРДЭМ ХАКАТОН 2019” тэмцээнийг  өнгөрсөн 7 хоногт  зохион байгууллаа.  

Энэхүү хакатонд Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж, ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн 11 баг өрсөлдөж, сургалт, арга хэмжээнд амжилттай оролцож шилдэг бизнес төслөө шалгарууллаа.

Тэргүүн байранд эх орны түүхий эдээс хими болон биологийн онцлог идэвхийг тодорхойлсон “Эфирийн тос” үйлдвэрлэх, тэдгээрийг агуулсан шинэ жор технологи бүхий бүтээгдэхүүн гарган авах төсөл шалгарлаа.   

Дэд байранд “Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн”  болон “Хэнтийн уулсын дүлий мөөг”-ийг эмийн болон хүнсний зориулалтаар тарималжуулж, биологийн идэвхит бүтээгдэхүүн,  эмийн түүхий эд үйлдвэрлэх төслүүдтус тус шалгарлаа.

Шалгарсан багуудын бизнес төслийг стартап бизнесийг дэмжигч, хөрөнгө оруулагчид болон M-Space” хамтын оффис тэргүүлсэн 3 багийн бизнест нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.


 

            




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.