2019,5-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Ахмадууд сургалтанд хамрагдаж байна

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Монголын ахмадын холбоо, ШУА-ийн ахмадын холбоо, ЭМЯ-ны ахмадын зөвлөл хамтран өнөөдөр ахмадуудын дунд сургалт семинар зохион байгуулж байна.

Энэхүү  сургалт нь ахмадын холбогдолтой хууль тогтоомжийн тухай мэдээлэл өгөх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга зүйн талаар санал солилцох, тэдэнд шинэ санаа, шинэ мэдлэг олж авахад туслах зорилготой аж.

Ахмадууд бүтэн өдрийн сургалтаар ахмад настны хуулийг хэрэгжүүлэх талаар авч байгаа арга хэмжээ, ахмадын байгууллагын үүрэг оролцоо, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, ахмад настны тэтгэвэрийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, халамж үйлчилгээ дэмжлэг туслалцааны  талаар мэдээлэл сонсох юм.  Мөн  энэ үеэр насжилтын талаарх орчин үеийн менежмент, Нийгмийн даатгал болон ахмад настантай холбоотой хууль тогтоомж, төр засгийн бодлого шийдвэрүүдээр төрөлжсөн болон шаталсан сургалт явуулж байна.   







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.