Нийгэм


Химийн бодисын ослын үед хэрхэн ажиллах сургалт боллоо

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран “Химийн хорт болон аюултай бодис алдагдах үеийн хариу арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургуулилтыг орон нутгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Сум дундын Цагдаагийн хэлтэс, Хилийн цэргийн 0108 дугаар анги, нэгдсэн эмнэлэг, Борхойн зам ХХК, Халиун кабелийн телевиз зэрэг байгууллагуудыг оролцуулан энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Хилийн боомтын бүсэд химийн бодисын осол болсон тохиолдолд хэрхэн хамтран ажиллах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, осолд өртөгсдий аврах, байгаль орчинд учруулсан хор уршгийг арилгах талаар мэдлэг, чадвар эзэмшсэн, оролцогч байгууллага бүрийн хамтын ажиллагаа сайжирч чиг үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхой болсон, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдалд ахиц гарсан сургалт болжээ.

Дадлага сургуулилтад ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадын химийн мэргэжилтэн оролцож, сумын болон боомтын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, химийн ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудлын талаар зөвлөмж, чиглэл өгч Сүхбаатар боомт, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, НМХГ, Орхон, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяанлтын газрын улсын байцаагчид оролцож туршлага судлав.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.