Нийгэм


Үс засуулвал эрч хүч ихэснэ

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засвуулалбал: Эрч хүч ихэснэ

Наран ургах шингэх: 05:18-20:21

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Огторгуй

Аргын толлын 5 сарын 14. Ангараг гараг. Билгийн тооллын 10. Харцага одтой цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутанд мандан, 20 цаг 21 минутанд жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бич тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг хийх, дээдсээс халамж хүсэх, лам хуварга болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, ба шинэ гэр байр авах, хараал жатхыг хариулах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.   

Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад  муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь , хонь, нохой гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлэх буюу засуулвал эрч хүч ихэснэ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.